Аюулгүйн бүсний тохируулагч тараах аян

Хуучирсан мэдээ: 2019.03.21-нд нийтлэгдсэн

Аюулгүйн бүсний тохируулагч тараах аян

Аюулгүйн бүсний тохируулагч тараах аян

2018 оны 11-р сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж буй Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэмд “10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана” гэж заасан ба энэ нь хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэхэд маш чухал ач холбогдолтой заалт юм.

Скай хайпермаркет ХХК буюу Имарт хайпермаркет болон Тээврийн цагдаагийн алба хамтран “Бага насны хүүхдийг зам тээврийн осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх” зорилгоор автомашины аюулгүйн бүс тохируулагч 2,000 ширхэгийг дахин ҮНЭГҮЙ ТАРААЛАА. Имартын хамт олон сар бүр зохион байгуулдаг “Итгэл найдвараа хуваалцъя” сайн үйлсийн аяны хүрээнд энэхүү аюулгүйн бүсийг 3 дахь удаагаа тарааж байгаа юм байна.

Энэ удаа тэд ЕБ-ийн 51, 84-р сургуулийн бага ангийн сурагчид, замын хөдөлгөөнд хүүхдээ аюулгүйн бүсгүйгээр тээвэрлэж буй жолооч нар, орон нутгийн хүүхдийн элч төлөөлөгч байгууллагуудадад тараан өгсөн байна.

ХҮҮХЭД БҮХЭН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ НӨХЦӨЛД ӨСӨН ТОРНИЖ, ЭСЭН МЭНД АМЬДРАХ, ХӨГЖИХ, ХАМГААЛУУЛАХ ЭРХТЭЙ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж