21 настай залуугийн өвчин хүндэрсэн байсан гэв | News.MN

21 настай залуугийн өвчин хүндэрсэн байсан гэв

21 настай залуугийн өвчин хүндэрсэн байсан гэв

21 настай залуугийн өвчин хүндэрсэн байсан гэв

Халдварт өвчин судлалын үндэсний төвд хоёрдугаар сарын 21-нд хэвтэн эмчлүүлсэн 21 настай залуу нас баржээ. Тэрээр хоёрдугаар сарын 20-ны өдөр цочмог гепатитаар өвдсөн гэсэн оноштойгоор ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт хандсан байна. Гэвч талийгаачид халдварт өвчний нарийн мэргэжлийн эмч тусламж үйлчилгээ үзүүлэлгүй харин эмэгтэйчүүдийн эмч хүлээн авсан гэдгийг албаныхан хэлж байгаа юм.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд дарга М.Тунсагаас тодруулахад “Өнгөрөгч хоёрдугаар сарын 20-нд манай төвийн Яаралтай тусламжийн төвд цочмог гепатит өвчнөөр өвдсөн нэлээд шарлалттай 21 настай залуу хандсан. Гэвч ХӨСҮТ-д ирээд өөрөө хэвтэхээс татгалзсан бичиг хийж өгөөд буцсан байдаг. Манай эмч мэргэжилтнүүд араас нь утасдаж, маргааш нь манай төвд эмчилгээ хийлгэхээр ирсэн. Эмч мэргэжилтнүүд маань зургадугаар тасаг буюу эмэгтэй цочмог гепатитын тасагт хүлээн авсан. Тухайн үед тасгийн эрхлэгч нь гэмтсэн байсан учраас н.Хоролгарав гэж эмч орлож байсан. Тэр хүн эмэгтэйчүүдийн эмч н.Нандинзаяаг тухайн хүнийг хүлээн авч, тусламж үзүүлэх үүрэг өгсөн. Манай төвд халдварт өвчтэй эхчүүд төрдөг учраас эмэгтэйчүүдийн эмч ажилладаг. Анх 2008 оноос улсын жишиг тасаг болох эмэгтэйчүүдийн тасгаа байгуулж, халдварт өвчинтэй эхчүүдийг амаржуулдаг болсон. Талийгаач анх манай төвд ирэхдээ цочмог гепатитын дунд зэрэгтэй ирсэн. Тэгээд 12 хоног эмчлүүлж байгаад Эрчимт эмчилгээний тасаг руу шилжсэн байсан юм” гэв.

Харин ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү  “Манай төвийн эмч мэргэжилтнүүд өвчтөнүүдийнхээ амь насыг аврахаар чадлаараа л ажилладаг. Гэтэл нэгэнт хүндэрсэн хүнийг яалтай билээ. Талийгаач залуугийн ээж нь “Хүүгийн маань өвчин нь хүндэрсэн байсан. Гомдолгүй” гэсэн бичиг хийж өгсөн байсан. Удирдлагын зүгээс эмч мэргэжилтнүүдийн дунд хурал хийж, алдаа гаргасан эмчид хариуцлага тооцохоор ажиллаж байна” гэсэн юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-21 202.21.127.168

Халдвартын эмнэлгийн захирал Нямхүү гэдэг хүн чинь угаасаа авилгач мэргэжилийн бус хүмүүсээр эмнэлгээ дүүргэсэн гар ш дээ. Бас эмч ажиллагчдыхаа цалинг өөрөө авч иддэг, алтан цаг зүүсэн нөхөр л байна лээ. Эмнэлэг нь гэж өнөө маргаашгүй нурах төхсөн,

Avatar

Хавдарын эмнэлэг ч адил 2019-03-21 103.14.38.137

Хавдарын эмнэлэгт өдөртөө эмчилгээ үйлчилгээ авна гэж байхгүй болсон. Бөөн чирэгдэл, хүнд суртал, авилгал, танил тал хэрэгтэй болсон байна. Бүүр хүндэрсэн хүн хүртэл яахаа мэдэхгүй, хамт яваа хүмүүс нь гүйж царайчилж арай гэж нэг пээдгэр залуу эмч нарт үзүүлсэн болж байна шд. Аймшигтай. Энэ эмнэлэг улам аймшигтай болж байна.

Avatar

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү гэгч 2019-03-21 202.9.43.121

ЭНЭ НЭГ ТҮМЭН ТӨРД НҮҮРТЭЙ АВИЛГАЧ ЗАЙЛЖ БОЛДОГГҮЙ ЮМУУ ???

Avatar

Зочин 2019-03-21 202.179.24.139

Манай эмнэлгүүд бүгд иймэрхүү дээ. Ялангуяа настай хүнийг бол хүн гэж үзэхээ больсон. Дээр үед хүнийг гэрт нь үхүүлдэггүй байсан. Одоо бол эмнэлэгт хүн үхвэл эмнэлгийн нэр төрд нь муу учир настай хүнийг авахаа больсон.ЭМЯам энэ байдлыг хэзээ засах вэ? ОР байхгүй гээд л ор нь байж л байдаг. Эмнэлэгт ядаргаагаа тайлуулах гэсэн хүмүүсийг их хэвтүүлэх юм. Яг хэвтэх ёстой хүнийг авдаггүй . Эрчимт эмчилгээний тасагт зүв зүгээр хүмүүс хэвтсэн байхыг хараад гайхлаа. Танилтай бол эмнэлгүүд ийм болжээ.

Avatar

Зочин 2019-03-21 202.70.34.38

дээхэн, эмч нарт халуун чихийг нь атгуулчихлаа ... гээд л санаа амардаг байсан гэсэн... одоо ч хармаа руу нь мөнгө хийхгүй л бол хөдлөхөө болисон байна лээ...ингэс тэгэсгээд шалтаг хэлээд л эмчилгээ хийхгүй хоног алдсан байх.../мөнгө хараад.../эмч сувилагч нар ийм болсон нь нууц биш...мөнгө төгрөг хандуулахгүй бол харьцах ч үгүй...Эмнэлгийн салбар ийм л болсон...тэгээд бас ичихгүй цалингаа нэмүүлэх гэж орилно.

Avatar

21 2019-03-21 202.55.191.130

Eruul mendiin salbariin baigaa baidal

Avatar

Зочин 2019-03-21 192.82.66.42

amidral hetsuu bn. talhnii avtuusnii munguu yaaya gej bga hun uvchnuu toohgui l mungu bodoostoi l amidarj bn shu de. niigem n iim yumda

Avatar

Зочин 2019-03-21 202.72.245.198

МАНАЙ ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ БИТГИЙ ХЭЛ АНХАН ШАТНЫ Ч МЭДЛЭГ. МАШ МАРУУХАН БАЙНА АА

Avatar

бүх хүнийг 2019-03-21 106.130.217.205

Эрүүл мэндийн даатгал нь жолооны үнэмлэх шиг маш чухал зэрэглэл өндөртэй баталгаатай баримт бичиг болгож байж л .... голчлон Улс хүнээ эрүүлжүүлэх томоохон компанит ажил явуулж байж асуудал өөр олно .... Ажлын байран дахь хариуцлага гэдэг гарт баригдахгүй нүдэнд үзэгдэхгүй зүйлийн чанарыг сайжруулах маш олон аргууд байна ... Юу ч хийхгүй байна л гэж үзэхээс өөр аргагүй

Avatar

ddd 2019-03-21 49.0.140.68

emegteichuudinb emch huleej avsan genee. yoo yu ve,. naad heden emch nertei manuuhai nar tanil talaa bol jinhene ar taliinha haalgaar avdagshde.

Avatar

ЗАЛУУС ЗАЛУУ ХҮН ҮХДЭГГҮЙ Л БОДДОГ БОЛОЛТОЙ 2019-03-21 64.119.19.29

ХАЙРАН ЗАЛУУ. ЭЭЖ НЬ ЯМАР ХЭНЭГГҮЙ ХҮН БАЙНААА. ЯАГААД БУЦААД ХАРИХЫГ ЗӨВШӨӨРНӨ ГЭЖ!!! ДЭНДҮҮ ХАЙХРАМЖГҮЙ БНА ЗАЛУУС МИНЬ. АМЬДРАЛД ХАЙРТАЙ БАЙ

Avatar

Зочин 2019-03-21 46.29.248.238

Эрүүл мэндийн боловсрол үнэхээр алга Монголчуудад. Ямар ч өвчнийг хүндрүүлээд ороод ирэх юм. Шинж тэмдэг илэрсэн л бол эмчид ханд, үзүүл, оношлуул. Эрүүл байсан ч жилдээ нэг удаа бүрэн шинжилгээ, үзлэгт орж бай. Арай ч бас эмч нар ингэж хариуцлагагүй ажиллахгүй. Харин боловсролын яам, эрүүл мэндийн яам гэх мэт бодлого боловсруулж байгаа төрийн байгууллагууд эрүүл мэндийн боловсрол олгох асуудалд бүр нарийн хандмаар байна өөр юу гэхэв

Avatar

Зочин 2019-03-21 122.201.19.99

Эмнэлэгт 12 хоног эмчлүүлээд онош тодорхой хүн нас барна гэж юү гэсэн үг вэ? Хожуу эмннэлэгт ирсэн гэдэг хоног болоогүй нас баралтыг хэлнэ

Avatar

Зочин 2019-03-21 202.21.117.194

Эрүүл мэндийн боловсрол үнэхээр муу байнаа. Хэдий болтол хэдэн эмч нарт буруу чихэж амьдрах вэ. Хүмүүсийн сэтгэхүйд соёлын довтолгоо хийх цаг нь болжээ. Энэ залуу хэдэн хүнд вирус тарааж явсан бол доо. Үнэхээр хариуцлаггшй хүн байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж