21 настай залуугийн өвчин хүндэрсэн байсан гэв

Хуучирсан мэдээ: 2019.03.21-нд нийтлэгдсэн

21 настай залуугийн өвчин хүндэрсэн байсан гэв

21 настай залуугийн өвчин хүндэрсэн байсан гэв

Халдварт өвчин судлалын үндэсний төвд хоёрдугаар сарын 21-нд хэвтэн эмчлүүлсэн 21 настай залуу нас баржээ. Тэрээр хоёрдугаар сарын 20-ны өдөр цочмог гепатитаар өвдсөн гэсэн оноштойгоор ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт хандсан байна. Гэвч талийгаачид халдварт өвчний нарийн мэргэжлийн эмч тусламж үйлчилгээ үзүүлэлгүй харин эмэгтэйчүүдийн эмч хүлээн авсан гэдгийг албаныхан хэлж байгаа юм.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд дарга М.Тунсагаас тодруулахад “Өнгөрөгч хоёрдугаар сарын 20-нд манай төвийн Яаралтай тусламжийн төвд цочмог гепатит өвчнөөр өвдсөн нэлээд шарлалттай 21 настай залуу хандсан. Гэвч ХӨСҮТ-д ирээд өөрөө хэвтэхээс татгалзсан бичиг хийж өгөөд буцсан байдаг. Манай эмч мэргэжилтнүүд араас нь утасдаж, маргааш нь манай төвд эмчилгээ хийлгэхээр ирсэн. Эмч мэргэжилтнүүд маань зургадугаар тасаг буюу эмэгтэй цочмог гепатитын тасагт хүлээн авсан. Тухайн үед тасгийн эрхлэгч нь гэмтсэн байсан учраас н.Хоролгарав гэж эмч орлож байсан. Тэр хүн эмэгтэйчүүдийн эмч н.Нандинзаяаг тухайн хүнийг хүлээн авч, тусламж үзүүлэх үүрэг өгсөн. Манай төвд халдварт өвчтэй эхчүүд төрдөг учраас эмэгтэйчүүдийн эмч ажилладаг. Анх 2008 оноос улсын жишиг тасаг болох эмэгтэйчүүдийн тасгаа байгуулж, халдварт өвчинтэй эхчүүдийг амаржуулдаг болсон. Талийгаач анх манай төвд ирэхдээ цочмог гепатитын дунд зэрэгтэй ирсэн. Тэгээд 12 хоног эмчлүүлж байгаад Эрчимт эмчилгээний тасаг руу шилжсэн байсан юм” гэв.

Харин ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү  “Манай төвийн эмч мэргэжилтнүүд өвчтөнүүдийнхээ амь насыг аврахаар чадлаараа л ажилладаг. Гэтэл нэгэнт хүндэрсэн хүнийг яалтай билээ. Талийгаач залуугийн ээж нь “Хүүгийн маань өвчин нь хүндэрсэн байсан. Гомдолгүй” гэсэн бичиг хийж өгсөн байсан. Удирдлагын зүгээс эмч мэргэжилтнүүдийн дунд хурал хийж, алдаа гаргасан эмчид хариуцлага тооцохоор ажиллаж байна” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж