Астана хотын нэр Нүрсултан болж өөрчлөгдлөө | News.MN

Астана хотын нэр Нүрсултан болж өөрчлөгдлөө

Астана хотын нэр Нүрсултан болж өөрчлөгдлөө

Астана хотын нэр Нүрсултан болж өөрчлөгдлөө

Казакстан улсын Ерөнхийлөгчөөр 28 жил ажилласан Нурсултан Назарбаев өөрийн хүсэлтээр огцорч байгаагаа мягмар гаригт /2019.03.19/ мэдэгдэж, түүний үүргийг парламентын дээд танхимын дарга Касым Жомарт  орлон гүйцэтгэхээр болсон билээ. Касым Жомарт үүрэгт ажлаа өчигдөр хүлээн авсан даруйдаа Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын нэрийг түүхэнд мөнхлөх талаар олон санал дэвшүүлсний нэг нь улсын нийслэл Астана хотыг Нурсултан хэмээн нэрлэх асуудал байлаа. Тэгвэл энэ санал дэмжигдэж Астана хот Нурсултан нэртэй болсон байна.

Ишим мөрний эрэг дээр орших нэг сая орчим хүн амтай уг хот нь 1830 онд Акмоли нэртэйгээр байгуулагдаж байсан ба 1997 онд Казакстан улсын нийслэл болжээ. Одоогийн Алматы хотоос 1998 онд нийслэлээ шилжүүлснээр нийслэл хотоо Астана /нийслэл хот гэсэн утгатай/ гэж нэрлэх болсон байна. 1830 оноос хойш Акмолинск, Целиноград, Аклома гэх мэтээр маш олон янзын нэртэй байжээ.

Ард түмнийхээ дунд хаан мэт хүндлэгдсэн Нурсултан Назарбаев нь хэдий Ерөнхийлөгчийнхөө албан тушаалыг өгсөн ч эрх баригч “Нур Отам” намын дарга хэвээр үлдэх ба Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнээр ажиллах юм байна. Дашрамд дурдахад Назарбаевын охин 56 настай Дарига Нурсултаныч Назарбаева парламентын дарга болсон байна. Цаашлаад Назарбаевыг “Ардын баатар” гэх цол хэргэмд өргөмжлөх, нийслэл хотын зарим гудамж талбайг  Назарбаевын нэрэмжит болгох зэрэг саналыг Касым Жомарт гаргасан юм.

Эх сурвалж: BBC

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Paвcaл 2019-03-21 174.216.23.70

Угаасаа нэр тогтдоггүй хот юм байна.

Avatar

Зочин 2019-03-21 202.9.42.14

Манай нийслэл мөдхөн Жээнко, эсвэл Сүрэлсүр гэж нэрдэгдэж мэдэх л байх шүү.

Avatar

Zochin 2019-03-21 103.229.123.34

Etseg eh ny hoyul sheniin ajild yavsnaas sayhan 5 huuhed tulegdej uhsen, ene tegeed hir daranguilald amdarch baigaag ny iltgej baigaa biz dee

Avatar

Монгол хүн. 2019-03-21 103.10.21.57

Улаанбаатар хотын нэрийг хэдэн жилийн дараа З.Энхболд гэж нэрэлнэ шүү!!!

Avatar

Зочин 2019-03-21 146.115.163.21

Manaid chingis geed hot bgaa shuu haha. Arhi bn talbai bn his bn uur you you bn daa. Bid toirogdsiin bishuu hasaguudiig

Avatar

zochin 2019-03-21 64.119.20.62

ENE BOL DARANGUYLAGCHID , TUUNII BUGS DOLOOGCHDYN SOLIOROL .

Avatar

Зочин 2019-03-21 66.181.160.47

Энэ хүн шоронгийн хаалгаа өөрөө татлаа даа. Цаг хугацааны л асуудал

Avatar

Зочин 2019-03-21 202.72.245.198

ОДОО УЛСАА НАЗАРБАЙСТАН ГЭЭД НЭРЛЭЧИХ

Avatar

Зочин 2019-03-21 66.181.179.192

Чингис хотын хувьд бол манайх өрсөж нэр өгөхгүй бол дундад улс өвөрлөгчийн ордос ч юм уу аль нэг эзэнгүй хотыг их хааны нэрээр нэрлэх гээд байсантай холбоотой гэж сонссон шүү, харин нурсултан хот ч гэх шиг цагхугацаа бүхнийг эдгээнэ дээ. Дахиадл солих цаг ирэх байх бид харж бас сонсох цаг удахгүй

Avatar

зочин 2019-03-21 66.181.166.196

Манай хэнтийнхэн ч ялгаагүй дээ, нэг муу тосгоныг Чингис хот гээд байдаг, Чингис хот болоод хөгжиж дэвжиж байгаа ч юм алга бахь байдгаараа л байх, нэг л их том нэр, нэр хүндэднэ гэж бас байдаг юм гэнэ лээ шүү

Avatar

Зочин 2019-03-21 202.9.43.33

Тэнэгтдэг бн шд .... Түүхэн их хүний нэрээр нэрлэх , амьдад нь бялдуучлах хоёр чинь тэнгэр газар шигл ялгаатай шүү.

Avatar

Баяр 2019-03-21 202.179.8.210

Ямар ч дарга ерөнхийлөгч байж болно гол нь ард түмний дундаж орлогоор тухайн орны амьдралын өртөг мөн хөгжлийг тодорхойлно. Казахын ард түмэндээ сайн сайхныг хүсье улам дэвжин дээшлээсэй гэж дахин ерөөе

Avatar

zochn 2019-03-21 103.229.123.34

Baliar yum Nursultan baikhdaa yahav dee dictatur hanhalsan deglemuud nuran unah tavilantai. Haana Kazahiin ard tumen jargaad baina, hamgiin buduuleg hund nehtseld amdardag heveer

Avatar

Www 2019-03-21 202.179.25.80

Shine hotod bugd dugui unana tsagdaa emneleg gal geh met heden uilchilgeenii mashin yavdag. Hotin irged l amidardag orkuudig oruulah bol 30 honogii surgaltand hamruulj shalgaj bj oruuldag. Horoolol burd barigdah barilgi zagvar hiitsed deed zrgeer anhaarch architecturii tugs shiidel buhii barilguud barihig zuvshuuruh. Downtown bur ijil ungiin deevertei. Ungu ijilshsen. Goli ereg daguu Hun amrah chuluut tsagaa ungruuleh sandal suudrevch bolon nunii heregtseenii buh zuiliig bguulah. Shine super cit

Avatar

Зочин 2019-03-21 66.181.170.110

ХАСАГУУД ТЭНЭГ НЬ МЭДЭГДЭЖ БГАН ШҮҮ.НАЗАРАА ҮХЭХЭЭР ХАСАГ УЛС ГЭЖ БХГҮЙ БОЛОХ НЬ ТОДОРХОЙ ЮМ БНА.ДЭЛХИЙН ШИВШИГ

Avatar

Www 2019-03-21 202.179.25.80

Ineedtei ch kazah hugjiji getel manai niislel Hun amidrah argagui hort hii zamin tugjreleer duuren yavgan hun alhah argagui harhni nuh. Japan huuchin tumriin haygdal buugnuulsen hogiin honhor boljeee. Odoo uuruur amidarmaar bna. Neg musun shine gazar shine hot bguulmaar Bn. Ehnees n, zuv zb hiij metro zam hariltsaag tavij nogoon bguulamj saitai shine hot bguulah heregtei. Orosuud egiin gol deer Usan tsahilgaan stants bariulahgui bol tend shine niislelee bguulah heregtei.

Avatar

болдоо 2019-03-21 202.126.89.124

энэ тэнэг хасагууд үгүй мөн их тэнэгтэх юм даа, ард түмнээ доромжилчих юмаа ... хасаг ааа гэж ....

Avatar

Зочин 2019-03-21 202.9.43.187

Казахуудын өмнөөс дэлхийн ард түмнээс би ичиж үхлээ. Назарбаев яаж ийм юм хийхийг нь бас зөвшөөрч байна вэ. Назарбаев манай монгол үндэстний түүхийг хулгайлж казахын түүх болгуулах тал дээр их юм хийсэн өөдгүй хүн. Хэмжээлшгүй эрх мэдэлтэй хаан байсан шүү дээ

Avatar

Зочин 2019-03-21 66.181.161.66

shini uмnuus bi ishij bna zoshin guai bitgii demired bai.

Avatar

Зочин 2019-03-21 202.9.43.187

Казахуудын өмнөөс дэлхийн ард түмнээс би ичиж үхлээ. Назарбаев яаж ийм юм хийхийг нь бас зөвшөөрч байна вэ. Назарбаев манай монгол үндэстний түүхийг хулгайлж казахын түүх болгуулах тал дээр их юм хийсэн өөдгүй хүн. Хэмжээлшгүй эрх мэдэлтэй хаан байсан шүү дээ

Avatar

Зочин 2019-03-21 202.9.43.187

Казахуудын өмнөөс дэлхийн ард түмнээс би ичиж үхлээ. Назарбаев яаж ийм юм хийхийг нь бас зөвшөөрч байна вэ. Назарбаев манай монгол үндэстний түүхийг хулгайлж казахын түүх болгуулах тал дээр их юм хийсэн өөдгүй хүн. Хэмжээлшгүй эрх мэдэлтэй хаан байсан шүү дээ

Avatar

Зочин 2019-03-21 204.85.191.9

Тарвага өөрийн 100 хувь мэдлийн news.mn сайтад дуртай үедээ нэвтэрч өөрийн шүүмжилсэн коментуудыг устгаад, өөрөө өөртөө баахан лайк дараад ёстой нэг эргүүтэж банйна. “Айсан хүнд аргал хүртэл хөдөлн?” гэж. Энэ тоглоомын news.mn ядаж нэвтрэх пассаа өөрчилж энэ мэтийн тэнэглэлээ зогсоо!

Avatar

МОНГОЛЫГ ЯЛСАН ТӨВД ЖАНХУУГ ОГЦРУУЛЬЯ ! 2019-03-21 103.26.193.190

АТИГАР ТАРВАГЫГ ДЭМЖСЭН ХҮН АЛГА, ЧИНИЙ МАГТААД БАЙГАА ХУЛГАЙН ХАМ ХЭРЭГТЭН БОЛОХ ӨМХИЙ ТӨВД ТАЙРДАС ЖАНХУУГ БОЛ БҮР Ч ДЭМЖИХГҮЙ.

Avatar

Зочин 2019-03-21 122.201.22.184

Hasaguud soliorchee

Avatar

ааа 2019-03-21 103.14.91.82

Энэ казахууд дэлхийд шивгээ тарьж онигоотож өгөх юм аа. Улсынхаа нийслэлийг дарангуйлагчийн нэрээр нэрлэж л байдаг. Нэг хотын нэрийг ингэж нэрлэж болох л байсан байх. Хөөрхий хүний эрх мэрх гэгчийн ид шидийг мэдэхгүй, нэг хүний дарангуйлалд амьдарч яваа казахууд, магадгүй 20 жилийн дараа ч юмуу ардчилсан улс болсны дараа улсынхаа нийслэлийг эргүү тэнэг дарангуйлагч Назарбаевын нэрээр яах гэж нэрлэв ээ гээд ичиж үхнэ дээ.

Avatar

аа 2019-03-21 103.14.91.82

Өөр улс орнууд ингэж нэрлэж болдог байсан бол дэлхийн өчнөөн улс шал гажиг гажиг нийслэлүүдтэй болох байсан байхдаа. Жишээ нь, тухайн тухайн дарангуйлагчинхаа нэрээр нэрлээд явсан бол, Ирак улс Саддам, Герман улс 33 - 45 онуудын хооронд Гитлер, СССР улс Сталин гээд л явчих байж. Тэхлээр, тэнэг нь дэндсэн казакууд өнөөдрийн энэ шийдвэрээсээ нэг их удахгүй ичиж үхнэ л дээ.

Avatar

зөв бич 2019-03-21 202.72.244.219

Алма-Ата-г Астана болгоогүй. Нийслэлээ Алма-Атагаас Астана руу шилжүүлсэн юм шүү дээ

Avatar

mgl 2019-03-21 202.9.43.236

Ulsaa ene zeregt hurgesen hunii nereer nerlej bolno shuu, gehdee amidad ni demii baisan yum bolov uu.

Avatar

зочин 2019-03-21 64.119.16.161

Хасгууд ийм бялдууч хүмүүс үү

Avatar

зочин 2019-03-21 202.21.101.186

тийм. нөгөө шинээр дарга ирсан чинь Шинэ дарга дээшээ хуучин дарга доошоо суу гэдэг л хүмүүс дээ

Avatar

Зочин 2019-03-21 202.55.180.58

тус улс нь нийслэлийнхээ төв нисэх буудалыг мөн нисэх онгоц, усан онгоц, галт тэргүүддээ ч нэрлэх болсон. \nмөн нутгийнхаа баруун талд байх нефтийн ордуудыг ч уг нэрээр нэрлэх болсон

Avatar

Зочин 2019-03-21 107.77.173.12

Амьдад нь ингэж алдаршуулж бөөн хөл хөөрцөг болох ч найдваргүй дээ...Сталиныг яалаа,Брежневийг яалаа,хамгийн ойрын жишээ л гэхэд Туркменистанд яалаа? Хөөрхий Назарыг чөтгөр болохын цагт үр хүүхдүүдэд нь юу болохыг хэн мэдлээ...Каримовынхан шиг муугаа үзэх ч юм билүү

Avatar

МОНГОЛЫГ ЯЛСАН ТӨВД ЖАНХУУГ ОГЦРУУЛЬЯ ! 2019-03-21 103.26.193.190

Энэ бол жинхэнэ солиорол. Казакстанд жирийн ард иргэд нь ядуу амьдардаг, Монголоос дээрдэх зүйл нэгээхэн ч байхгүйг би өөрийн нүдээр очиж харсан.. Ий ий яа гэж, Монгол улс яг энэ чигээрээ өмхий төвд тайрдас жанхуу, сагсуу ойворгон ухна, гахай 3-таа явбал жанхуу өөрийнхөө майдар хотын нэрийг батлага гэж өөрчилж, Монгол улсыг Хятадад зарах болно.

Avatar

зочин 2019-03-21 202.9.43.33

Ингээл хэн байсан бэ гэдэг нь харагдаж байгаа юм даа . Их гүрэн задархад нэг мужийг нь хувьчилж авсан л нөхөр шдэ . Яахав тэрийгээ Венесуэл болгочихоогүй нь овоол доо .Гэхдээ дундад зууны нэг феодалын вант улс болгож орхисон до .

Avatar

ааа 2019-03-21 103.14.91.82

Вэнэсуэл болно, удахгүй. Улстөрийн хоригдлууд тоогоо алдсан. Илүү олон юм ярьвал "осолд орж" нас барна, эсвэл сураггүй алга болно, эсвэл шууд улстөрийн аллагад өртөнө. Назар гуай өөрөө бол дэлхийн тэргүүлэх тэрбумтан. Бүхний хүчээр, айдсаар барьж байна. Мундаг хөгжиж байгаа мэт дэлхийд харагдахын тулд байгалийн баялгаас маш их мөнгө дэд бүтцэд зарж буй. Жирийн иргэдийн амьдрал манайхаас муу. Хувь хүний эрх чөлөө үгүй. Казахстан бол тамын орон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж