Астана хотын нэр Нүрсултан болж өөрчлөгдлөө

Хуучирсан мэдээ: 2019.03.21-нд нийтлэгдсэн

Астана хотын нэр Нүрсултан болж өөрчлөгдлөө

Астана хотын нэр Нүрсултан болж өөрчлөгдлөө

Казакстан улсын Ерөнхийлөгчөөр 28 жил ажилласан Нурсултан Назарбаев өөрийн хүсэлтээр огцорч байгаагаа мягмар гаригт /2019.03.19/ мэдэгдэж, түүний үүргийг парламентын дээд танхимын дарга Касым Жомарт  орлон гүйцэтгэхээр болсон билээ. Касым Жомарт үүрэгт ажлаа өчигдөр хүлээн авсан даруйдаа Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын нэрийг түүхэнд мөнхлөх талаар олон санал дэвшүүлсний нэг нь улсын нийслэл Астана хотыг Нурсултан хэмээн нэрлэх асуудал байлаа. Тэгвэл энэ санал дэмжигдэж Астана хот Нурсултан нэртэй болсон байна.

Ишим мөрний эрэг дээр орших нэг сая орчим хүн амтай уг хот нь 1830 онд Акмоли нэртэйгээр байгуулагдаж байсан ба 1997 онд Казакстан улсын нийслэл болжээ. Одоогийн Алматы хотоос 1998 онд нийслэлээ шилжүүлснээр нийслэл хотоо Астана /нийслэл хот гэсэн утгатай/ гэж нэрлэх болсон байна. 1830 оноос хойш Акмолинск, Целиноград, Аклома гэх мэтээр маш олон янзын нэртэй байжээ.

Ард түмнийхээ дунд хаан мэт хүндлэгдсэн Нурсултан Назарбаев нь хэдий Ерөнхийлөгчийнхөө албан тушаалыг өгсөн ч эрх баригч “Нур Отам” намын дарга хэвээр үлдэх ба Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнээр ажиллах юм байна. Дашрамд дурдахад Назарбаевын охин 56 настай Дарига Нурсултаныч Назарбаева парламентын дарга болсон байна. Цаашлаад Назарбаевыг “Ардын баатар” гэх цол хэргэмд өргөмжлөх, нийслэл хотын зарим гудамж талбайг  Назарбаевын нэрэмжит болгох зэрэг саналыг Касым Жомарт гаргасан юм.

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж