БНХАУ-д бүх насаараа хоригдох ял авсан иргэнийг Монголд авчран, хорих ялаас чөлөөлжээ | News.MN

БНХАУ-д бүх насаараа хоригдох ял авсан иргэнийг Монголд авчран, хорих ялаас чөлөөлжээ

БНХАУ-д бүх насаараа хоригдох ял авсан иргэнийг Монголд авчран, хорих ялаас чөлөөлжээ

БНХАУ-д бүх насаараа хоригдох ял авсан иргэнийг Монголд авчран, хорих ялаас чөлөөлжээ

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуандун мужийн Шэн Жэн хотын дунд шатны Ардын шүүхээс оногдуулсан хорих ялыг Монгол улсад шилжүүлэн эдлүүлэх прокурорын саналтай ялтан О.Нямдуламд холбогдох материалыг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцсэн байна.

О.Нямдулам нь хар тамхины хэрэгт холбогдон бүх насаараа хоригдох ял аваад байсан  байсан бөгөөд БНХАУ-ын Гуандун мужийн дээд шатны Ардын шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 34 дүгээр магадлалаар хугацаагүй хорих ялыг 21 жил 6 cap хорих ял болгон өөрчилж, эдлэх ялыг 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2036 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл байхаар шийдвэрлэжээ. О.Нямдуламыг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсад шилжүүлэн авчирчээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гадаад улсын шүүхээс оногдуулсан хорих ялын хугацаа нь Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулж болох ялын дээд хэмжээнээс их байвал Монгол Улсад ял эдлэх хугацааг Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулж болох хорих ялын дээд хэмжээгээр тогтооно” гэсний дагуу ялтан О.Нямдуламд оногдуулсан хорих ялыг дүйцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүний биечлэн эдэлсэн 7 жил 6 сарын хорих ялыг эдэлсэнд тооцож, хорих ялаас чөлөөлөн шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Tomchuudiin orlogiin eh uusver 2019-03-21 108.218.234.108

Tomchuudiin orlogiin eh uusver uchraas har tamhinii hereg tegsgeel ungurdug, jiriin irgen amidarhiin erheer 10 myangan tugrug hulgailaad 10 jil avdag

Avatar

Зочин 2019-03-21 202.179.26.46

Хар тамхи зөөвөрлөх нь гэмт хэрэг биш , яах ч гүй гэдгийг залууст ойлгуулж байгаан байна тийм үү. Манай хууль ч бас гоё шүү

Avatar

Зочин 2019-03-21 192.162.242.253

Зоригын хэрэгт 2 гэмгүй иргэдийг хориод байхын.тэгсэн мөртлөө жинхэнэ гэмт этгээдийг судлахын👹👹👹ийм шүүх гэж байдаг л юм байхдаа

Avatar

Зочин 2019-03-21 202.9.43.187

Муу хүнийг л чөлөөлж дээ. Цаашид муу зүйлээ хийх л байхдаа

Avatar

Зочин 2019-03-21 204.85.191.9

Тарвага өөрийн 100 хувь мэдлийн news.mn сайтад дуртай үедээ нэвтэрч өөрийн шүүмжилсэн коментуудыг устгаад, өөрөө өөртөө баахан лайк дараад ёстой нэг эргүүтэж банйна. “Айсан хүнд аргал хүртэл хөдөлн?” гэж. Энэ тоглоомын news.mn ядаж нэвтрэх пассаа өөрчилж энэ мэтийн тэнэглэлээ зогсоо!

Avatar

UB irgen 2019-03-21 202.131.233.5

Mongold har tamhi oruulbal urshuunuu l gesen ug uu, shudarga shuugchee.

Avatar

Зочин 2019-03-21 122.201.22.184

Tuulsan buh tuuhee daraagiin hamaatantaigaa huvaaltsaj yaj zuv amidrah talaar ulger jishee bolj zasagtaa talarhaj yvdaa

Avatar

ЗОЧИН 2019-03-21 202.126.88.48

Хар тамхиар ял авсан л бол хохьчино .Амьд гарсандаа баярлаж яв!

Avatar

ЗОЧИН 2019-03-21 43.242.243.45

Хятадын шоронгын 7 жил гэдэг бол Монголын 21 жилтэй тэнцдэг хатуу дэглэмтэй гэсэн дээ.

Avatar

Амгаа 2019-03-21 202.131.244.210

Ингэж хөнгөлөөд байх нь араас нь авчирч болох байсан бусад иргэддээ гай болох вий дээ. Мэдэж л байгаа байх даа.

Avatar

adf 2019-03-21 192.82.66.42

tiim shu. bodoltsoh heregei. il zarlaad bh hereggui. sullaval chimeegui l sullah heregtei

Avatar

Дарь 2019-03-21 66.181.186.47

Болж хөөрхийг

Avatar

Ловор 2019-03-21 202.126.89.219

Өршөөх есгүй байсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж