Та хэзээ нэгэн цагт өндөгний бүтцийг нарийвчлан сонирхож байсан уу? | News.MN

Та хэзээ нэгэн цагт өндөгний бүтцийг нарийвчлан сонирхож байсан уу?

Та хэзээ нэгэн цагт өндөгний бүтцийг нарийвчлан сонирхож байсан уу?

Бидний мэддэггүй олон нууцыг өндөг агуулж байдаг. Зөв тэжээлээр тэжээсэн эрүүл тахиа ойролцоогоор 23 цаг 34 минутанд нэг өндөг гаргадаг. Тахианы тэжээлд 18-21 төрлийн орц (уураг, эрдэс, витамин гм) заавал орсон байх шаардлагатай бөгөөд нэг л орц дутуу байхад тахиа өндөглөдөггүй. Ингээд өндөгний бүтцийг ойроос харцгаая.

  1. Хатуу хальс:Гадны нөлөөнөөс өндгийг хамгаалах хамгийн эхний хамгаалалт. Эх шувууны өнгөнөөс хамаарч бор эсвэл цагаан өнгөтэй байна. Хальсанд 10000 орчим чийгшил, агаар нэвтрүүлэх жижиг нүх бий.
  2. Агаарын бөмбөлөг:Өндөгний өргөн хэсэгт агаарын бөмбөлөг бий. Өндөг шинэ байх тусмаа энэ бөмбөлөг жижиг байна. Хуучрах тусам томроно.
  3. Цагаан уураг (Albumen):Өндөгний нийт жингийн ⅔-ийг цагаан уураг эзэлдэг. Уснаас голчлон бүтдэг бөгөөд өндөр чанартай уураг, эрдэс бодис агуулна.
  4. Шар уургийн хальс:Шар уургийг бүрхсэн хальс. Өндөг шинэ байх тусам бат бөх байна.
  5. Шар уураг: Витамин, эрдэс бодисын үндсэн агууламж шар уурганд бий. Өндөгний нийт жингийн ⅓-ийг эзэлнэ. Шар уургийн өнгө нь тахианы идсэн тэжээлээс шууд хамаардаг. Улаан буудай голчилсон тэжээл идсэн бол бүдэг шар, эрдэнэ шиш голчилсон тэжээл идсэн бол тод шартай байна.
  6. Уурагт эрчлээс (Chalazea):Эрчилсэн хэлбэр бүхий уураг нь шар уургийг өндөгний яг төвд тогтоох үүрэгтэй.
  7. Үр хөврөлийн дугуй:Шар уурагт байх жижиг цагаан хэсэг. Үржлийн өндөгт энэ цэгээс эхлэн үр хөврөл хөгжиж эхэлдэг. Дэлгүүр зарагддаг өндөгний 99% нь үр хөврөлгүй байна.
  8. Зөөлөн хальс:Гадны нөлөөнөөс өндгийг хамгаалах хоёрдох хамгаалалт. Зөөлөн мембран хальс нь хоёр давхаргаас бүрдэх бөгөөд нэг давхарга нь хатуу хальсны дотор талд наалдсан байдаг бол нөгөө давхарга нь цагаан уургийн гадуур бүрхсэн байна.

Өндөг гарснаасаа хойш гаднаас ямар ч тэжээл авалгүйгээр тохирсон хэм, чийгшилтэй орчинд 21 хоногийн дотор дэгдээхэй үүсгэнэ. Энэ нь өндөгт амьд организмд шаардлагатай бүх зүйл агуулагддаг гэдгийг батлах няцаагдашгүй нотолгоо юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2019-03-21 202.179.26.137

dajgui medeelel bna, bayrlalaaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж