Засгийн газар хуралдаж байна | News.MN

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хурал Лхагва гариг бүрт болдог ч чуулганы хуралдаантай давхцсан учраас өнөөдөр /2019.03.21/ хуралдаж байна. Хуралдаанаар нийт 32 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. "Эрдэнэт" үйлдвэрийн болон Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц зэрэг анхаарал татсан асуудлуудыг хэлэлцэнэ. Түүнчлэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхээр жагсаалтад багтаажээ.

Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл, Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд өгөх санал дүгнэлт, Монгол, Сербийн Засгийн газар хоорондын хэлэлцээр, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төсөл, Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл, түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж байгаа Дорнод аймгийн Халхгол сумын төвийг шинэчлэх “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэж, ЗГХЭГ-ын дарга, Эрчим хүчний сайд, Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнг сонсох юм байна.

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн стандарт, Боловсролын салбарт хэрэгжиж байгаа концессын зарим төсөл, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын салдаг хэсэг хүртэлх 20.9 км авто замын төслийн талаар мөн хэлэлцэхээр төвлөжээ.

Ш.ОЧ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хурдан л огцорвол арай л бага хохирох байх даа энэ улс. Огцруулаачээ энэ тэнэгийгээ 2019-03-21 43.243.161.23

Хамгийн чадамжгүй под Засгийн газар. Хийсэн ажил байхгүй. Одоо сонгуулийн өмнө баахан худлаа ажлууд эхлүүлээд хаяна. Өөрсдөө 2020, 2024 онд будаа. Тэгээд л Улсын төсвийн мөнгө ямар ч үр ашиггүй зарлагдана. Ийм л дүр зураг харагдаж байна. Хурдан огцорсон нь дээрдээ. Ярьж байгаа юмнууд нь нэг бол өмнөх Засгийн үед хийсэн ажлууд нэг бол дандаа ирээдүй цаг дээр. Аргагүй дээ ямар ч боловсролгүй хөлдүү гараар Ерөнхий сайд тавихаар чинь ийм байх нь тодорхой шүү дээ.

Avatar

Zochin 2019-03-21 69.243.86.146

Chinii bolovsrol baasnii yum baidgii

Avatar

Hurelsuh ogtsor 2019-03-21 178.175.143.165

Zahiin zaluu l holduu Hurelsuh ta hoyoroos iluu bolovsroltoi baih hahahaha

Avatar

Хүрэлсүхээ одоо огцроо чамд ямар ч чадамж алга !!!!!!!!!!!!!!!!!! 2019-03-21 185.220.100.252

Энэ чадамжгүй Засаг одоо хурдан огцроочээ. Ард түмний амьдрал хэцүүдлээ. Маш олон шийдвэрлэх асуудал байхад л сонгуулийн реклам хийгээд Судан-д явж байх тэнэг юм даа энэ Хүрэлсүх. ЖДҮ-ийн талаар бүр ярихаа ч байсан. Яагаад гэвэл өөрийнх хийсэн зохион байгуулалттай гэмт хэрэг. Бүх сайдууд нь ЖДҮ авсан. Төрсөн нэг дүү нь ЖДҮ-ийн захирал байсан. Нөгөө төрсөн дүү нь ЖДҮ-ээс ахынхаа нэрийг барьж мөнгө хулгайлсан ийм л ЖДҮ-чин гэр бүл ЖДҮ-чин Засгийн газар Монгол орныг самарч байна даа. Хурдан огцор !

Avatar

Зочин 2019-03-21 64.113.32.29

Тарвага өөрийн 100 хувь мэдлийн news.mn сайтад дуртай үедээ нэвтэрч өөрийн шүүмжилсэн коментуудыг устгаад, өөрөө өөртөө баахан лайк дараад ёстой нэг эргүүтэж банйна. “Айсан хүнд аргал хүртэл хөдөлн?” гэж. Энэ тоглоомын news.mn ядаж нэвтрэх пассаа өөрчилж энэ мэтийн тэнэглэлээ зогсоо!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж