Аваргуудын лигийн шөвгийн наймын хариу тоглолтод Италийн “Ювентус” Францын “”Монако”-гийн талбайд зочлон, гоолгүй тэнцсэнээр хагас шигшээд шалгарсан. Ингэснээр Турин хотын баг 12 жилийн дараагаар Аваргуудын лигийн хагас шигшээд дахин шалгарч буй нь энэ юм. Буффон энэ талаар сэтгэгдлээ хэлжээ.
“12 жилийн өмнө хагас шигшээд тоглож байхдаа би ийм удаан хүлээн чинээ төсөөлөө ч үгүй. Гэхдээ маш хэцүү замыг туулж энд нэгэнт дахиад хүрсэний дараагаар бид баярлах ёстой. Хэдийгээр бид том амжилтад хүрээгүйгээ мэдэрч буй ч гэсэн 12 жилийн дараа дахиад хагас шигшээд хүрсэн нь сэтгэл сэргээж байна.
Бид дараагийн шатанд ямар ч хамаагүй үнээр үлдэхийг чармайсан. 12 жилийн дараагаар “Ювентус”-ын түүхийг дахин шинэчлэхийг хүсэн. Дортмундад тоглосноос Монакод тоглох нь илүү хүнд байлаа. Бидэнд талбайдаа оруулсан ганц гоолын л давуу тал байсан. Тиймээс жижиг алдаа л гаргавал маш том төлөөс төлөх болчихоод байлаа” гэж Буффон өгүүлсэн байна.
Р.Гэгээ
Эх сурвалж: http://horom.mn