Гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэгийн төрсөн өдөр долдугаар сарын 30-нд болдог. Тэрбээр төрсөн өдрийн баяраа тэмдэглэж байгаад анх нөхөртэйгээ танилцжээ.
Тэр өдөр нөхөр нь түүнд зүрхэн хэлбэртэй шоколад бэлэглэхэд ”Хайрын утга учрыг бэлгэдсэн гоё хэлбэртэй бэлэг байна” хэмээн билэгшээн сэтгэл нь ихэд догдолсон гэдэг.
Дуучин бүсгүй тэр үед “Намайг дуулдаг болохоор ийм бэлэг өгч байгаа юм байх даа” гэж бодоод өнгөрчээ. Тэгсэн нөхөр нь хэтдээ гэрлэж, хамдаа амьдаръя гэсэн бодолтой өгсөн юм байж. Танилцсаныхаа дараахан нөхрийнх нь “Ийм жижигхэн турьхан биенээс ямар чадалтай хоолой гардаг юм бэ” гэж байсан нь түүний сэтгэлээс ер мартдаггүй аж.
"Бид хамтдаа 22 жил болж байна. Одоо гурван хөөрхөн хүүхэдтэй. Аав ээж болж үр хүүхдээ хайрлахын жаргалыг мэдэрсэн тэр баярт агшин бидний амьдралын хамгийн жаргалтай мөч байв” хэмээн хайрынхаа тухай өгүүлжээ.
Т.АНУ