Ньюс хөтөч: МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.03.21-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • МУИС-ийн Номын санд “Үндсэн хуулийн болон Захиргааны эрх зүйн үндсэн асуудал” олон улсын хурал болно. Утас: 98066116
  • “Чингис” зочид буудалд Үндэсний хоршоологчдын VI чуулган эхэлнэ.
  • “Шангри-Ла” зочид буудалд “Мах, сүүний салбарын хөгжлийг манлайлагчдын бага хурал” болно.
  • “Туушин” зочид буудалд “Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” үндэсний IV хурал болно.

09.30

Цаг уур, орчны шинжилгээний газрын Хурлын танхимд Дэлхийн усны өдөрт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал болно.

10.00

  • ХХААХҮЯ-нд “Мал үржүүлэг, технологийн ажлын нээлт” болно. Утас:88087892
  • “Новотел” зочид буудалд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан 2019” судалгааны тайланг танилцуулна. Утас: 88085092
  • Ус сувгийн удирдах газраас автомашин угаалгын газруудын усны хэрэглээ, стандарт, ус бохирдуулагч үйлдвэрүүдийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 99121618

11.00

  • ГХЯ-нд “Монгол, Узбекистан Улсын  хоорондын найрсаг харилцааг хөгжүүлэхэд ардын дипломатын гүйцэтгэх үүрэг” дугуй ширээний уулзалт болно.
  • Монгол Улсын Хүүхэлдэйн театрт “Дэлхийн хүүхэлдэйчдийн өдөр”-ийн зориулсан “Бүлтээхэй Дэлдээхэй 2” хүүхдэд зориулсан үндэсний брэнд бүтээгдэхүүнийг танилцуулна. Утас: 80232323, 80016566, 11321669
  • “Үндэсний мэдээллийн төв”-д МАХН-ын дарга Н.Энхбаяр цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
  • УБЕГ-аас иргэний цахим үнэмлэхийг цахимаар захиалах боломжийг бүрдүүлсэн талаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас:98114640
  • Монгол Улсын Үндэсний номын санд Дорнын их яруу найрагч, Төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан зохиолч, уншигчдын уулзалт болно. Утас: 99261619, 11325573

12.00

Хэвлэлийн хүрээлэнд “Нийгмийн тэгш бус нөхцөлд шударга ёсны асуудлыг хэвлэл мэдээллээр хэрхэн хөндөх вэ” хэлэлцүүлэг болно.

14.00

Хүүхдийн урлан бүтээх төвийн  “Орд” галерейд Дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан “Нэг ертөнц” яруу найраг, уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт болно.

14.30

ГХЯ-нд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Англи хэлний олимпиадад шилдэгт шалгарсан сурагчдад шагнал гардуулна.

15.00

Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуульд “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” эцэг эхийн зөвлөл байгуулах сургалт болно. Утас: 99179105, 99168685

16.00

Орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна.

ТӨРИЙН ОРДОНД

09.00

  • “Уур амьсгалын өөрчлөлт хүн, мал амьтны эрүүл мэнд, ургамлын ургацад үзүүлж буй нөлөөлөл” зөвлөгөөн болно.
  • “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

10.00

УИХ-ын чуулган хуралдана.

11.00

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

12.00

“Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00

БОАЖЯ, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас “Туул голын сав газрын эрүүл мэнд ямар байна вэ” сэдвээр мэдээлнэ.

12.00

“LEAD Mongolia 2018” хөтөлбөрийн "Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах" багаас “Ажил хийх гоё” төслөө танилцуулна

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж