Өнөөдөр 16.00 цагт гамшгийн дохио дуугарна | News.MN

Өнөөдөр 16.00 цагт гамшгийн дохио дуугарна

Өнөөдөр 16.00 цагт гамшгийн дохио дуугарна

Өнөөдөр 16.00 цагт гамшгийн дохио дуугарна

Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Пүрэв гаригт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиог орон даяр дуугаргаж байх болсон билээ. Энэ дагуу  өнөөдөр 16:00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио орон даяар дуугарах юм. Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдах юм. Гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон үед Та болон таны гэр бүл хэний ч туслалцааг авч чадахгүй болох хүндрэл учирч болзошгүй. Иймд гамшгаас хамгаалах дадлага, сургуульд оролцохдоо иргэн бүр хувийн бэлтгэл, бэлэн байдлаа хангаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу хүн нэг бүрийн үүргэвчийг бэлтгэж, бэлэн байдлаа хангасан байх ёстой аж.

 

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж