&#34Плей-оффын үеэр би ертөнцөөс тасардаг&#34

Хуучирсан мэдээ: 2015.04.23-нд нийтлэгдсэн

&#34Плей-оффын үеэр би ертөнцөөс тасардаг&#34

Плей-оффын өдрүүдэд Леброн Жеймс өөрийгөө ертөнцөөс тасалж, олон нийтийн сүлжээгээр огт шагайдаггүй гэдгээ ярьжээ.

“Ямар ч гар утас, олон нийтийн сүлжээ, юунд ч энэ өдрүүдэд ордоггүй, автдаггүй. Ер нь ийм дэмий зүйлийг би тоох ч үгүй. Тэр олон нийтийн сүлжээнд дандаа хэрэггүй дэмий зүйлс хөвөрч байдаг шүү дээ. Тийш орох цаг одоо биш ээ. Энэ үед би өөрийгөө дотроос нь сайтар түгжээд, миний тархинд хэрэггүй нэг ч мэдээлэл орохооргүй болтол нь цоожилж, өөрийгөө ертөнцөөс тасалдаг” гэж Леброн өгүүлсэн байна.

Эх сурвалж: http://horom.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж