ОХУ, Японы уран гулгагчдын дунд гол өрсөлдөөн өрнөв | News.MN

ОХУ, Японы уран гулгагчдын дунд гол өрсөлдөөн өрнөв

ОХУ, Японы уран гулгагчдын дунд гол өрсөлдөөн өрнөв

ОХУ, Японы уран гулгагчдын дунд гол өрсөлдөөн өрнөв

Уран гулгалтын 2019 оны ДАШТ Япон улсын Сайтама хотноо үргэлжилж байна. Өчигдөр тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр болж шилдэг 24 буюу чөлөөт үзүүлбэрт өрсөлдөх тамирчид тодорсон. Богино үзүүлбэрт 40 тамирчин өрсөлдсөн бөгөөд Пёнчаны олимпийн аварга А.Загитова Английн хөгжмийн зохиолч Э.Уэбберийн “The Phantom of the Opera” аян дээр үзүүлбэрээ толилуулан техникийн элемент 44.72, үзүүлэх тоглолтондоо 37.36 нийт 82.08 оноо авч тэргүүлжээ. Үзүүлбэрийн үеэр ганц ч алдаа гаргалгүй төгс гүйцэтгэл үзүүлсэн.

Түүний араас ДАШТ-ийг зохион байгуулагч Япон улсын тамирчин К.Сакамото 76.86 оноогоор удаалсан бол Казахстаны Е.Турсынбаева 75.96 оноотой эхний 3-т багтжээ. Харин олимпийн мөнгө, дэлхийн хошой аварга Е.Медведва 74.23 оноотой 4, Япончуудын гол найдвар, энэ оны 4 тивийн АШТ-ий алтан медальт Р.Кихира 7, ДАШТ-ий мөнгө, хүрэлтэй С.Мияхара 8, энэ оны Европын аварга Оросын С.Самодурова 9, Пёнчаны олимпийн багийн төрлийн алт, 2017 оны дэлхийн аваргын хүрэл медальт Канадын Г.Дэйлман 11-р байранд ороод байна. Эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэр маргааш буюу 22-ны өдөр явагдаж энэ жилийн дэлхийн аварга тодорно.

Спортын хосын төрлийн богино үзүүлбэрт Оросын Е.Тарасова/В.Морозов болон Хятадын Суй Венжин/Хан Цон нарын дунд гол өрсөлдөөн явагдаж Оросын хос 81.21 оноотой тэргүүлж Хятадын хос 79.24 оноотой удаалжээ. Оросын хосын хувьд Пёнчаны олимпийн багийн төрөлд мөнгө, ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртэ байсан бол Хятадын хос Пёнчаны олимпоос мөнгө, ДАШТ-ээс алт, хошой мөнгөн медаль хүртэж байсан шилдэг тамирчид ажээ. Спортын хосын аваргын алтан медалийн төлөөх өрсөлдөөн дээрх хосын дунд өрнөх болов уу?

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-21 202.21.106.116

yanztai

Avatar

Иргэн 2019-03-21 202.21.124.185

Монгол Уран гулгалтын дэлхийн аваргыг үзүүлж байгаа суваг байна уу, дотоодын хэдэн хулгайч хэрүүлч улс төрчдийнхөө явцуу хэрүүлийг л байнга гаргах юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж