Неманья Видич хуучин багтаа эргэн ирнэ

Хуучирсан мэдээ: 2015.04.23-нд нийтлэгдсэн

Неманья Видич хуучин багтаа эргэн ирнэ

Италийн Сери А-гийн "Интер Милан" клубын хамгаалан тоглогч Неманья Видич ирэх зун хуучин багтаа эргэн очиж магадгүй байна. Гэхдээ тэр нь Англи биш ОХУ-ын баг юм.

Тэрбээр 2006 онд Английн алдарт "Манчестер Юнайтед" клубт ирэхээсээ өмнө "Спартак Москва"-д  хүчин зүтгэж байсан бөгөөд "Спартак" клуб экс хамгаалан тоглогчоо эргэн авчирах хүсэлтэй байгаа гэж Оросын хэвлэлүүдээр цацагдаж эхэлсэн байна. Тэд Серби хамгаалагчтай нэг жилийн 2 сая еврогийн гэрээ хийхээр хичээж байгаа гэнэ. Харин Видичийн хувьд арай урт хугацааны буюу 2 жилийн гэрээ хийх сонирхолтой байгаа юм байна.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж