Какурюү М.Ананд озэки Котоошютай барилдана

Хуучирсан мэдээ: 2010.07.18-нд нийтлэгдсэн

Какурюү М.Ананд озэки Котоошютай барилдана

Какурюү М.Ананд озэки Котоошютай барилдана
Сумогийн их ертөнцөд дэгдсэн мөрийтэй тоглоом, бооцооны хэргийн дуулиан шуугианы улмаас NHK сүлжээ телевиз нагоя башёг шууд нэвтрүүлэхгүй болсон учир Монголын төдийгүй Японы үзэгч, сумо сонирхогчид өдөр бүрийн 20 минутын тойм нэвтрүүлгийг хүлээн авч үзэж байгаа билээ.

Найм дахь өдрөө үргэлжилж буй нагоя башёгийн долоон өдрийн барилдааны дараах байдлаар их аварга Хакухо М.Даваажаргал, озэки Котоошю, Какурюү М.Ананд, Хомашо нарын дөрвөн бөх 100 хувийн амжилтаар башёг тэргүүлж байна.

Харин тун удахгүй эхлэх найм дахь өдрийн барилдаанд манай бөхчүүд ямар бөхтэй барилдах талаар мэдээлэл хүргэе.

Хамгийн нэр хүндтэй гэгддэг зүүн жигүүрийн тэргүүнд эрэмбэлэгдсэн их аварга Хакухо М.Даваажаргал өнөөдөр баруун жигүүрийн маэгаширагийн гурав дахь бөх Токитэнкү А.Хүчитбаатар барилдахаар оноолт таарчээ. Мөн өнөөдөр маэгаширагийн гуравт бичигдсэн Кёкүтэнхо Н.Цэвэгням озэки Кайотой, харин озэки Харумафүжи Д.Бямбадорж комүсүби Хакуба А.Өнөржаргалтай учраа тааран барилдана. Манай бусад бөхчүүдийн тухайд Какурюү М.Ананд озэки Котоошютай, долоон өдрийн барилдаанаас нэг ч даваа аваагүй Асасэкирюү Б.Дашням /М1/ Оросын сумоч Арантай, мөн Токүсэгава Б.Ганболд /М7/ Кимураяматай барилдах бол Тамаваши Б.Мөнх-Оргил /М14/ маэгаширагийн найм дахь бөх Ёшиказэтай барилдахаар оноолт таарсан байна. Түүнчлэн Моконами Г.Базарсад /М10/ Коккайтай, Шотэнро Д.Нямсүрэн Такамисакаритай тус тус барилдах юм.

П.УУГАНАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж