Олимпийн аварга А.Загитова богино үзүүлбэрт түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.03.21-нд нийтлэгдсэн

Олимпийн аварга А.Загитова богино үзүүлбэрт түрүүлэв

Олимпийн аварга А.Загитова богино үзүүлбэрт түрүүлэв

Японы Сайтама хотод уран гулгалтын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Өчигдөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр болж, олимпийн аварга ОХУ-ын А.Загитова 82,08 оноогоор түрүүллээ. Түүний араас Японы 19 настай залуу од К.Сакамото /76.86/, Казахстаны Е.Турсинбаева /75.96/ нар хоёр, гуравдугаар байрт орлоо.

ОХУ-ын багт нэмэлт эрхээр ДАШТ-д оролцож байгаа олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Е.Медведева 74.23 оноогоор дөрөвдүгээр байрт орсон бол БНСУ-ын залуу од Им Ин Сү 72.91 оноогоор тавдугаар байрт оржээ. Эмэгтэйчүүдийн өрсөлдөөн урьдын таамаглаж байснаар ОХУ, Японы уран гулгагчдын хооронд өрнөж байна. Харин Топ-5-д Казахстан, БНСУ-ын тамирчид орж ирлээ.

Богино үзүүлбэрт 40 тамирчин өрсөлдсөнөөс 24 нь маргааш болох чөлөөт үзүүлбэрт оролцох эрхийг авсан байна.

ДАШТ-ий хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн богино үзүүлбэр болох хосын чөлөөт үзүүлбэр болно. Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж