"Хүчит шонхор" хүнсний захад махны үнэ 11 мянган төгрөг байна | News.MN

"Хүчит шонхор" хүнсний захад махны үнэ 11 мянган төгрөг байна

"Хүчит шонхор" хүнсний захад махны үнэ 11 мянган төгрөг байна

Монгол Улс 66 сая гаруй  толгой малтай ч үхрийн нэг кг махыг 9500 -11000 төгрөгөөр  худалдаж авна гэдэг даанч гачлантай. Хаврын улирал, баяр ёслолын үеэр махны үнэ тэнгэрт хадаж, ченжүүд даам гардаг.

"Хүчит шонхор" захад өчигдөр /2019.03.20/ үдийн 15.00 цагийн үед очиход үйлчлүүлэгчид цөөтэй, лангуунынх нь дэргэдүүр өнгөрөх бүрт “Амттай шинэ мах байна шүү, аваарай” хэмээн уриалгахан дуудах худалдагчид ч олон байлаа.

Нийслэлдээ хамгийн хямд мах худалдаалдаг захад  тооцогддог болохоор ихэнх хүмүүс  махаа бөөнөөр нь худалдан  авахаар зорьж ирдэг.

Энд хонины шинэ нойтон цул мах нэг кг нь 8000-8500 төгрөгөөр зарагдаж байгаа бол хонины ястай мах 7200 төгрөгөөр зарагдаж байв. Махны үнэ чанраасаа шалтгаалж үнэ нь өөр, өөр аж.

Гэхдээ  тухайн өдрийн өглөө ченжүүд махаа хэр хэмжээгээр оруулж ирснээс шалтгаалж  худалдаалах  үнэд өөрчлөлт ордог байна.  Мөн худалдагч “Өнгөрсөн жил байтугай ойрын арван жил ийм  өндөр үнээр мах зарж байсангүй. Махны үнэ өсөөд байгаа нь хятад иргэн болон тэдэнд ажилладаг монголчууд "үнэ цохиж" авч байгаатай холбоотой. Хятадууд экспортын ямар ч  зохицуулалтгүйгээр их  хэмжээний махыг хилээр гаргаж дамлаж байна. Үнийн хэт хөөргөдлөөс болж зарим худалдаачид мах худалдан авч чадахгүй байгаа бол энгийн иргэдийн худалдан авалт ч бүр буурсан. Угаасаа нэг кг мах 8000 төгрөгөөр худалдаж аваад хэд хоног идэх вэ дээ. Үүн дээр  төр арга хэмжээ аваасай. Төрийн бодлого буруу явж байгаагийн нэг илрэл нь  энэ болоод байна” гэлээ.

Бод малын мах зардаг заал руу ортол ихэнх лангуу нь хоосон байх аж. Эдгээр лангууны мах зарагдаж дууссандаа хоосон болсон юм биш бод махны олдоц багассан гэдгийг  худалдагчид хэллээ.

Энэ хэсэгт үхрийн цул мах нэг кг  нь 9500-9800, үхрийн гуяны цул нойтон мах 11000, үхрийн ястай мах 8500-8800, үхрийн хаа, сээр 8300-9800 төгрөгөөр зарагдаж байна. Өнгөрсөн жилийн өдийд тус захад үхрийн цул мах 8000, үхрийн ястай мах 7800-8000 төгрөгөөр борлуулагджээ. 

Худалдагчид  махны хомсдлыг Хятад иргэд мах их хэмжээгээр худалдан авч байгаатай холбон тайлбарлав. "Хятадуудтай хамтарч ажилладаг монгол ченжүүд "Манайх худалдаад авчихсан" гээд өгдөггүй. Эмээлт, 22-ын товчоо орчмоор Хятадын хөрөнгө оруулалттай махны үйлдвэрүүд олон болсон. Тэдэнд мах худалдаалахаар хятадууд өөрсдөө боловсруулаад хилээр гаргана. Монголчуудад наалдацгүй. Хий дэмий л махны үнийг хөөрөгдөөд, дунд нь иргэд хохирч байна” хэмээн бухимдаж байлаа.

“Хүчит шонхор” захаас "Баянзүрх”, “Бөмбөгөр”, “Меркури”, “Далай ээж” зэрэг томоохон худалдааны төвүүд мах худалдан авч нэг кг тутамд нь 1000-1300 төгрөг нэмэн зардаг аж.

Тодруулбал, гуравдугаар сарын 13-ны байдлаар хонины ястай мах “Меркури” захад 8500, үхрийн цул мах “Номин” супермаркетад 12399 төгрөг, үхрийн ястай мах 11399 төгрөгөөр зарагджээ. 

Харин "Хүчит шонхор" захад  долоо хоногийн өмнө хонины ястай мах нэг кг нь 7200, хонины цул мах 7500, үхрийн ястай мах 8000, үхрийн цул мах 9500, адууны ястай мах 7000, ямааны ястай мах 5800 төгрөгөөр тус, тус худалдаалагдаж байсан юм.

НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛЖ ЭХЛЭХ ӨДӨР ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

Жил бүрийн хавар нийслэлийнхний хүнсний хэрэгцээнд зориулж, нөөцийн мах худалдаанд гаргадаг болоод нэлээд хэдэн жилийн хугацааг үдсэн ч өнөө жилийн хувьд оройтох шинжтэй. Албаныхны хэлж буйгаар нөөцийн махыг худалдаанд гаргах өдөр тодорхойгүйн дээр үнэд ч өөрчлөлт орно гэдгийг хэллээ. Өнгөрсөн жилийн тухайд  нөөцийн махыг дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс  эхлэн  худалдаанд гаргасан  юм.

Хүнс, хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны /ХХААХҮЯ/ Хүнсний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантогтох “Хаврын улиралд махны үнийг тогтворжуулах зорилгоор арилжааны банкны эх үүсвэрээр хүүгийн хөнгөлөлт үзүүлэх хэлбэрээр нөөцийн мах бэлтгэх ажлыг  зохион  байгуулдаг. Энэ жил 10.000 мянган тонн мах бэлтгэсэн. Арванхоёрдугаар сарын 6-нд сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлахад долоон аж ахуй нэгж байгууллага хүсэлтээ ирүүлсэн. Ингэхэд арилжааны банкнаас гурван аж ахуй нэгж байгууллагыг шаардлага хангаж байна гэж үзээд зээл олгохоор болсон. Удахгүй дахин сонгон шалгаруулалт явуулна. Үүнээс арилжааны банк хоёр аж ахуй нэгжид зээл олгох юм" гэв. Өнгөрсөн жилийн тухайд 33 үйлдвэр мах нөөцлөх хүсэлтээ ХХААХҮЯ-нд ирүүлснээс шаардлага хангасан 25 үйлдвэр аж ахуй нэгжийг сонгон 12.8 мянган тонн махны нөөц бүрдүүлэхээр гэрээ байгуулж байжээ.

Монголчуудын хүнсний гол хэрэглээ мах, махан бүтээгдэхүүн. Хэдийгээр сайн, муу хэл ам дагуулдаг ч нөөцийн махны худалдаа иргэдийн нуруун дээрх ачааг бага ч болов нимгэлдэг. Харин энэ жил нөөцийн мах хэзээ худалдаанд гарч иргэдийн гарт хүрэх нь одоогоор тодорхойгүй байна.

Э.БУРАМ 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Malchdaas tatvar avah heregtei 2019-03-21 108.218.234.108

Malchidaas tatvar aviya, ted yamar ch tatvar tulduggui, tegsen murtluu ulsaas yanz buriin mungun bolon busad helbereer demjleg avdag. Yahaaraa hotod ajiladag humuus buh turliin tatvar tuluud deer ni unetei mah avch ideed, malchid bolohoor yu ch tatvar tuluhgui murtluu malaa damlaj bayajih yostoi gj

Avatar

zochin 2019-03-21 122.201.19.66

Mahniii une ondor baigaa ni hetsuu baigaa ch haramsaltai ni zah zeeliin zarchmaaraa l yvj baih shig baina.

Avatar

Иргэн 2019-03-21 103.111.68.3

Хотод байгаа нь махны үнэ өндөр боллоо, хятадууд буянт малыг маань барлаа гээд байдаг. Тэр буянт малыг нь малладаг хөдөөгийнхөн нь болохоор махны үнэ арай гайгүй болж хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хийлээ, банкны зээлээ өглөө, эмчлүүлж чадахгүй байсан өвчнөө эмчлүүллээ, хүүхэддээ өвлийн хувцас авч өглөө, махны үнэ гайгүй байгаад байвал малаа зараад хот руу шилжихээргүй боллоо гэх мэтийг ярьцгааж байна. 1. Монгол улсын ХАА-н бүтээгдэхүүний экспорт чухал шүү 2. Хөдөө гараад мал маллаад яв л даа.

Avatar

Зочин 2019-03-21 202.21.106.147

Хайрт засаг, төр минь ээ!\nмахны үнийг элдэв шалтгаан, тайлбаргүйгээр хямдруулаад өгнө үү!

Avatar

b 2019-03-21 202.9.42.228

Хохнээ гэжл өөрсөндөө хэлдээ хотынхоон хөдөө зуд байгалын гамшиг боллоо гэхээр хэн хандив өгдөг билэээ .хотынхон .хөдөөниии морь малаа үнэтэй гэж байхуулсан баяууд бөөндөө ниилээд тэр хотынхоо нутгиин нэртэй ядуусдаа нэг хонь өгчөөч чадахгүйлдэээ

Avatar

МӨӨГИЙ 2019-03-21 103.240.240.73

ДЭЛХИЙН ХАМГИЙН АМТТАЙ ХАМГИЙН ЭКО МАХ ХАРИН Ч ХЯМД БАЙНА 2-4ДОЛЛОР БАЙГААГ НЭМЖ ЯДАЖ5-8 БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

Avatar

MGL 2019-03-21 103.229.178.2

Махаа зулгаан ажиллаж буй малчдын орлого нэмэгдэж байгаа бол сайн л байна

Avatar

hoy 2019-03-21 103.57.93.75

хятадууд л малын мах авч хэдэн малчдыг маань мөнгөтэй болгож байна шүү дээ.

Avatar

зочин 2019-03-21 202.21.106.137

хууль гэж гууль болсон түүнийг анзаардаггүй "төр"-тэй болохоор гадна дотны луйварчидын орогнох таатай орчин нь"МОНГОЛ" болж, тэднийг тараглуулж бна шүү дээ? хамгийн гол нь "Чонотой нийлсэн нохой" аятай мөнгөний төлөөх дотоодын луйварчид тэдний хүслээр "үнээ" нэмдэг зусар худалдаалагчид буюу "босс"-ууд билээ???...

Avatar

Зочин 2019-03-21 202.72.245.207

ТЭЖЭЭЖ БАРАХГҮЙ ИДЭЖ БАРАХГҮЙ ИХ МАЛТАЙ БОЛЛОО Л ГЭЭД БАЙСАН ЯАСАН? ЭНЭ ЗҮГЭЭР Л ӨӨРТЭЙ БАЙГАА БАЙГАА ЮМ АА Ч ЗӨВ ЗОХИЦУУЛЧИХАЖ ЧАДАХГҮЙ ҮХЭР МОНГОЛЧУУД ГЭДГИЙГ ЧИНЬ Л БАТАЛЖ БАЙНАДАГ

Avatar

Зочин 2019-03-21 202.131.245.243

Хятад ченжүүд, хятад мянгат малчид, хятад мянгат уяачид л ЗОХИЦУУЛЖ байгаа шүү дээ.

Avatar

Амгаа 2019-03-21 202.131.244.210

Асуудлыг боломж болгож харж чаддаггүй маань л эндээс харагдаж байна. Бараг гучин жил өөрсдөө махаа боловсруулаад экспортлож чадахгүй ангайж байтал хужаа нар ганцхан жилийн дотор л энэ үйлдвэрлэлийг эзэлчихэж байна. Одоо тэднийг хоосон ад үзэж байхаар аргыг нь судлаад өөрсдөө боловсруулалт хийгээд гаргадаг болоосой. Уг нь газар шороогоо ухаж байснаас байгалдаа ч ээлтэй, эз-таа ч ээлтэй, хүндээ ч ээлтэй аж ахуй шүү дээ.

Avatar

Зочин 2019-03-21 202.21.106.114

Орос Хятад хоёрт мах экспортлон гээд томроод л байсан ш дээ. Гадаад зах зээлд нийлүүлбэл дотоодын махны үнэ нэмэгдэнэ ш дээ. Энэ чинь нөгөө чөлөөтэй зах зээлжиж болдог нийгмийн үзэгдэл гээ биз дээ. Өө тийм бас төр хэрэггүй гээд л төр лүү дайраад байдаг.

Avatar

Зочин 2019-03-21 66.181.179.21

Iluudlee uls ornuud exportond gargadag boloxoos xomsdold oron oron export xiideggui ymaa. Zugeer XXAAYam chadvarguidee change nertei xytaduudad deerelxuulj bgaa ym.

Avatar

Зочин 2019-03-21 202.55.188.46

Хятадууд махны гэрээ байхгүй гардаг бол хууль бус Ганц махны үнэ биш бүх өргөн хэрэглээний хүнсний бараа бсч байгаа

Avatar

Бодон 2019-03-21 122.201.31.164

энэ жил муу нэртэй нооцийн мах байхгуй бэлтгээгуй ХААН яам ажлаа маш муу хийж байгаа тодорхой урамгуулал огч байж энэ аэлыг хийхээс зээлээр унэ хямд мах нийлуулэх ямар ч боломжгуй байхгуй шуу дээ,

Avatar

Зочин 2019-03-21 64.113.32.29

Тарвага өөрийн 100 хувь мэдлийн news.mn сайтад дуртай үедээ нэвтэрч өөрийн шүүмжилсэн коментуудыг устгаад, өөрөө өөртөө баахан лайк дараад ёстой нэг эргүүтэж банйна. “Айсан хүнд аргал хүртэл хөдөлн?” гэж. Энэ тоглоомын news.mn ядаж нэвтрэх пассаа өөрчилж энэ мэтийн тэнэглэлээ зогсоо!

Avatar

Баатараа 2019-03-21 66.181.179.21

Эргүүтсэн үхэр монголчууд. Хий коммент бичихээс цаашгүй. Буруу бодлогын эсрэг нийгмээрээ яаж тэмцдэгийг гадныхан нь сайн харуулж бна. Харамсалтай нь манайхан залуучууд нь тэмцэх чадваргүй оюутны мөнгө баар савнаас цаашаа сэтгэхээ байсан амьтад. Чааваас нийгмийг хөдөлгөх хүч нь дорой байхад яаж зөв бодлого бүх юман дээр гарахуу. Өшөө мах нь гурил нь ховордоод үнэд орвол юм ойлгох байх даа. Хоосон ходоодтой хүн тархи нь сайн ажилдаг. Хятадын жижиг гарын наймаачидад дарлуулсан арчаагүй төртэй улс

Avatar

Зочин 2019-03-21 202.131.245.243

Махны үнийг Монголд хятад ченжүүд л тогтоож байгаа шүү дээ. Ганц мах ч биш мал аж ахуй, газар тариалан, уул уурхай ... гэх мэтчилэн бүх юмны үнийг хятдуудбарьж байна. Том, жижиг тендерүүдийг хятад, солонгос үүргийн наймаачид л авч байна. Монголчууд бол нутаг дээрээ боолын хөдөлмөр л эрхэлж байна.

Avatar

Зочин 2019-03-21 202.179.31.53

Хятадууд авахгүй бол энэ их малыг чинь хэн идэх юм бэ? Малын тоо хэт их өндөр болсноос бэлчээргүй болоод байна ш дэ тэнэшүүдээ. Бэлчээргүй болбол малгүй болно ш дэ мангаруудаа

Avatar

Зочин 2019-03-21 202.170.94.90

dotood xeregleegee exleed xangaad busdiig n exportolj boloxgui yu

Avatar

Зочин 2019-03-21 183.177.101.202

Монгол малын мах яагаад үнэ хүрэх ёсгүй гэж мал маллаж маллаж ашиг шимийг нь үзэж чадахгүй бол малчин байгаад ч яаах ю бэ?

Avatar

Зочин 2019-03-21 103.229.121.202

ХЯТАДАД МАХ ГАРГАЖ БАЙГАА НЬ ЗӨВӨӨ.ЯМАР МАХ ХЭЗЭЭ ГАРГАХ.ХААНА ЯАЖ БЭЛДЭХ,БҮРТГЭЛ ТАТВАР ЯАЖ ТООЦОХ ГЭЭД ТӨР ХИЙХ ЁСТОЙ АЖЛАА ХИЙХГҮЙ БАЙНА.ХҮНСНИЙ ЗАХААС ЭКСПОРТЫН МАХ БЭЛДЭХИЙГ БҮРЭН ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ.МОНГОЛООР НЭГ МАХНЫ ҮЙЛДВЭРҮҮД БАЙДАГ.

Avatar

Зочин 2019-03-21 172.56.13.23

Дүүрчихсэн тэнэг монголчууд. Хятадуудыг харааж байхаар авч байгаа дээр нь илүү их мах хөдөөнөөс татаж зарахаа мэдэхгүй мөн ч тэнэг улсууд даа.

Avatar

Зочин 2019-03-21 182.160.2.165

баян хятад монголын махыг идээд ядуу монгол хятадын ногоо идэж дээ.

Avatar

Зочин 2019-03-21 66.87.151.180

Энэ бол Хараал идсэн ерөнхий сайдын шууд ажлын хариуцлагатай холбоотой энэ тэнэг засгийн газар үндсэн ажлаа ерөөсөө хийхгүй шүүх цагдаа прокурорын ажлыг булааж хийгээд тэрийгээ ч олигтой хийж чадахгүй зүгээр л нэр хүндийн араас хөөцөлдөж байна

Avatar

БАТАА 2019-03-21 59.153.115.224

ӨНЭӨРСӨН ЖИЛ НӨӨЦИЙН МАХ ЗАРААГҮЙ. ЭНЭ ЖИЛ Ч ЗАРАХГҮЙ. БҮҮ ГОРЬД.

Avatar

зочин 2019-03-21 202.9.43.33

Малчиний орлого нэмэгдвэл , олон хүний малчин болох хүсэл нь нэмэгдэх сайн талтай байх аа . Хөдөө гарч малчин болцгоо ...

Avatar

Зочин 2019-03-21 202.131.245.243

Малчны биш хятад ченжүүдийн орлого нэмэгддэг юм аа. Хөдөө ч гэсэн малыг нь хариулдаг монгол зарцтай, жийп унасан хятад мянгат малчид зөндөө л байна.

Avatar

зочин 2019-03-21 202.126.89.194

10 мянгаар мах, 20 мянгаар ааруул авдвг 60 сая малтай монгол

Avatar

Зочин 2019-03-21 66.181.179.57

Тэгээд зах зээлийн зарчмаараа яв, төр битгий оролц гэж солиорно биз Баабар мэт нь. Хятадын дэлхийн түвшний дундаж давхаргын иргэд буюу Монгол мөнгөөр сард 5 саяас дээш орлоготой хүнийх нь тоо 200 сая хүрчээд байхад бид нар зах зээлийн зарчмаараа тэд нартай өрсөлдөөд дийллээ юу тээ

Avatar

зочин 2019-03-21 202.9.43.33

Эрдэнэтээ булаацалдаад завгүй байнөө .

Avatar

Зочин 2019-03-21 5.77.28.95

Мах бүү ид ногоо ид.Хямд юмны араас бүү яваад бай.Гадагшаа гарч байгаа бол маш сайн байна.Загас ид кг 20 мянга хямдхан шүү дээ.Далайн бүтээгдэхүүн ид урт наслаж олон жил морио уяаад уралдуулаад аз жаргалтай байх болно. Монгол хүнд мах хэрэггүй.

Avatar

Зочин 2019-03-21 64.119.16.164

Мах бага ид. Тулай гэх мэт өвчин тусахгүй сайн.

Avatar

Зочин 2019-03-21 103.57.93.195

mah baga id eruul mended sain

Avatar

зочин 2019-03-21 150.129.143.212

Махаа бага идээч.Хятадууд мах авч байгаа нь маш зөв. хотын хүмүүс захвал хямдхан мах идэх ёстой юмуу Хөдөө очич малаа малла.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж