Н.Энхбаяраас маргааш гэрчийн мэдүүлэг авна

Хуучирсан мэдээ: 2019.03.20-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяраас маргааш гэрчийн мэдүүлэг авна

Н.Энхбаяраас маргааш гэрчийн мэдүүлэг авна

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярыг 2019 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 11.00 цагт Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс гэрчийн мэдүүлэг авахаар дууджээ. Энэ талаар тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад П.Нэмэхбаатартай холбогдож тодруулахад тэрбээр хариулт өгөхөөс татгалзлаа.

Цагдаагийн ахмад П.Нэмэхбаатар 2019 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн дуудан ирүүлэх хуудастаа "Хэрэгт бүртгэлтийн 182001240165 дугаартай хэргийг шалгахад иргэн Намбарын Энхбаяр танаас гэрчийн мэдүүлэг авах зорилгоор дуудаж байгаа тул Мөрдөн шалгах хэлтсийн уулзалт, мэдүүлгийн 103 тоот албан өрөөнд ирэхийг мэдэгдье" (Мөн өсвөр насны яллагдагч, шүүгдэгч, арван найман насанд хүрээгүй гэрч, хохирогчийг түүний хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулан дуудна) гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж