Тэвэг тоглохоор ингэдэг юм

Хуучирсан мэдээ: 2015.04.23-нд нийтлэгдсэн

Тэвэг тоглохоор ингэдэг юм

УИХ-ын гишүүн  Л.Энх-Амгалан энэ сарын 8-ны өдөр тойрогтоо ажиллах үеэр "Багын тоглоом оо хараад тэссэнгүй" гэсэн гарчигтайгаар нутгийнхаа багачуудтай тэвэг өшиглөж байгаа зургаа өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн байдаг. Гэвч Л.Энх-Амгалан гишүүн саяхнаас чуулганд суга таягтай явах болов. Тэрбээр зүүн хөлөө гэмтээсэн бололтой.

Түүний таяг тулсан зургийг  ангийн анд /УИХ-ын гишүүн/ М.Зоригт цахим ертөнцөд тавьж, "Тэвэг тоглохоор ингэдэг юм" гэж нөхөрсөгөөр шоглоод авлаа. Үнэхээр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан  тэвэг тоглоод хөлөө гэмтээчихэв үү, эсвэл…

Д.УРТАА
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж