Токио 2020 олимпийн наадмын бамбарыг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2019.03.20-нд нийтлэгдсэн

Токио 2020 олимпийн наадмын бамбарыг танилцууллаа

Токио 2020 олимпийн наадмын бамбарыг танилцууллаа

Дизайнер Токүжин Ёшиокагийн бүтээсэн Токио 2020 зуны олимпийн бамбарыг өнөөдөр /2019.03.20/ Японы нийслэл Токио хотноо танилцууллаа. Бамбарыг Япон улсын бэлгэ тэмдэг болох сакура цэцгийн хэлбэрээс санаа авч бүтээжээ. 30 хувийг нь хөнгөн цагаанаар хийсэн 71 см урттай уг бамбар нь 1,2 килограмм жинтэй ба асаахад дэлбээ бүрээс нь гал бадран асах юм байна.

Бамбарыг хийхдээ 2011 онд Иватэ мужид болсон газар хөдлөлт, цунамид өртсөн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж, гамшигт өртөгсдийг байрлуулах түр орон сууц барихад ашигласан хөнгөн цагааныг дахин боловсруулж хийсэн аж.

Токио 2020 олимпийн наадмын медалиудыг ч мөн хаягдал материалыг дахин боловсруулж хийж байгаа билээ. “Гамшгийн дараа Иватэ мужийн хүүхдүүд сакура цэцэг зурсан байсан нь надад их сэтгэгдэл төрүүлсэн учраас би тэдний зургаас санаа авч бамбарын загварыг гаргасан” хэмээн Ёшиока дизайнер ярьжээ. Бамбарыг танилцуулах ёслолд олимпийн гурван удаагийн аварга, жудочин Тадахиро Номуро оролцсон байна.

Олимпийн бамбарыг ирэх оны гуравдугаар сарын 11-нд асаахаар төлөвлөсөн ба бамбарын буухиа 15 хоногийн дараа буюу 2020 оны гуравдугаар сарын 26-нд Фүкүшима мужаас эхлэх юм байна.

Эх сурвалж:REUTERS

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж