Монголчууд үхрийн махтай, том хэмжээтэй бургерт илүү дуртай | News.MN

Монголчууд үхрийн махтай, том хэмжээтэй бургерт илүү дуртай

Монголчууд үхрийн махтай, том хэмжээтэй бургерт илүү дуртай

Манай улсад 2013 оноос Дэлхийн сүлжээ түргэн хоолны ресторанууд нэвтрэн орж ирж үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Ялангуяа бургер хэмээх дэлхий нийтийн хоолны нэгэн урлаг болтлоо хөгжсөн салбар Монголд ч сүүлийн жилүүдэд газар авч байгаа билээ.

Бургерээр дагнасан сүлжээ ресторан болох Бургер Кинг нь 2015 онд  Монголд нээгдсэн ба нээгдсэн цагаасаа эхлэн Бургер Кингийн дэлхийд танигдсан нэрийн бургер болох Вопперыг Дабль Воппер, Трипл Воппер гэх мэт илүү олон махтай сонголтоор танилцуулж байсан билээ. Түүнээс хойш 3 жилийн хугацаанд үхэр болон тахианы махан сонголттой, ил гал дээр шарсан, ногоон, хар өнгөтэй, халуун ногоотой зэрэг төрөл бүрийн шинэ бургерыг хэрэглэгчиддээ танилцуулж байснаас  том хэмжээтэй, мах ихтэй, өег бургерт Монголчууд илүү дуртай байдаг нь ажиглагджээ.

Тэдний саяхан танилцуулсан шинэ бургер бол XXL хэмжээтэй БигКинг, Чизкинг бургерууд юм. Дэлхий дахинд энгийн хэмжээтэй буюу 4 инчийн хэмжээгээр аль хэдийн алдаршсан бургеруудыг Монголчууддаа зориулан 5 инчийн хэмжээтэйгээр танилцуулсан.  БигКинг, Чизкинг  XXL нь 2 давхар махтай, 4 давхар бяслагтай яг л бидний дуртай том хэмжээтэй, мах ихтэй, өег бургер юм.

Үргэлж шинэхэн орцоор, захиалгын дагуу хийгддэг тул та шинэхэн, чанартай байдалд эргэлзэх шаардлагагүй гэдгийг “Дэлхийн Стандартыг Монголд” уриатай Бургер Кингийн хамт олон амлаж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Junk food b** id 2019-03-21 108.218.234.108

Iimerhuu junk food bitgii idej bai, hunii biyed ashigtai zuil neg ch bhgui, zugeer uuh bolj biyed uldene

Avatar

Зочин 2019-03-21 66.181.168.199

1.5 kg mahnii uneer neg burger genee LOL

Avatar

Зочин 2019-03-21 202.9.42.251

Junkfood гэхэд арай дэндүү үнэтэй.

Avatar

Зочин 2019-03-21 155.4.39.118

eruul hoololt gj daanch medehgui ard tumen dee targan gj tamtaggui idemhiigj naigui mongol erchuud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж