Манай улсад 2013 оноос Дэлхийн сүлжээ түргэн хоолны ресторанууд нэвтрэн орж ирж үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Ялангуяа бургер хэмээх дэлхий нийтийн хоолны нэгэн урлаг болтлоо хөгжсөн салбар Монголд ч сүүлийн жилүүдэд газар авч байгаа билээ.
Бургерээр дагнасан сүлжээ ресторан болох Бургер Кинг нь 2015 онд Монголд нээгдсэн ба нээгдсэн цагаасаа эхлэн Бургер Кингийн дэлхийд танигдсан нэрийн бургер болох Вопперыг Дабль Воппер, Трипл Воппер гэх мэт илүү олон махтай сонголтоор танилцуулж байсан билээ. Түүнээс хойш 3 жилийн хугацаанд үхэр болон тахианы махан сонголттой, ил гал дээр шарсан, ногоон, хар өнгөтэй, халуун ногоотой зэрэг төрөл бүрийн шинэ бургерыг хэрэглэгчиддээ танилцуулж байснаас том хэмжээтэй, мах ихтэй, өег бургерт Монголчууд илүү дуртай байдаг нь ажиглагджээ.
Тэдний саяхан танилцуулсан шинэ бургер бол XXL хэмжээтэй БигКинг, Чизкинг бургерууд юм. Дэлхий дахинд энгийн хэмжээтэй буюу 4 инчийн хэмжээгээр аль хэдийн алдаршсан бургеруудыг Монголчууддаа зориулан 5 инчийн хэмжээтэйгээр танилцуулсан. БигКинг, Чизкинг XXL нь 2 давхар махтай, 4 давхар бяслагтай яг л бидний дуртай том хэмжээтэй, мах ихтэй, өег бургер юм.
Үргэлж шинэхэн орцоор, захиалгын дагуу хийгддэг тул та шинэхэн, чанартай байдалд эргэлзэх шаардлагагүй гэдгийг “Дэлхийн Стандартыг Монголд” уриатай Бургер Кингийн хамт олон амлаж байна.