Прокурорын шийдвэрээр өнгөрсөн 2018 онд 13500 гаруй цахим сайт руу хандах эрхийг хязгаарлах арга хэмжээ авсан гэж ОХУ-ын Ерөнхий прокурор Юрий Чайка Прокурорын байгууллагын өргөтгөсөн хуралдааны үеэр хэллээ.
Хууль зөрчсөн контентийг түгээсэн гэсэн гол шалтгааны улмаас энэ хязгаарлалтыг хийжээ. 2017 онд 57500 сайтын эсрэг ийм арга хэмжээ авсан аж. Ингэснээр 2018 онд хандах эрхээ хязгаарлуулсан сайтын тоо 187 хувь өссөн гэсэн үг юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ