ОХУ-ын агаарын тээврийн “Аэрофлот”, “Россия” компаниуд тээшгүй зорчигчдод хөнгөлөлттэй тариф санал болгож байгаа нь зорчигчдын урсгалыг нэмэгдүүлнэ хэмээн онгоцны тийзийн “Авиапорт” агентлагийн гүйцэтгэх захирал Олег Пантелеев РИА Новости агентлагт ярилаа.
“Аэрофлот”, “Россия” компаниуд ирэх дөрөвдүгээр сарын 2-ноос зарим чиглэлд тээшгүй зорчигчдод хөнгөлөлттэй тийз санал болгох гэж байгаа юм. Энэ нь ялангуяа бизнес ангиллын зорчигчдод илүү хэмнэлттэй тусах юм. Зарим чиглэлд бизнес ангиллын тийзийн үнэ 30 хүртэл хувиар буурах боломжтой гэсэн тооцоог хийжээ.
“Энэ нь дэлхий нийтийн хандлага, зөвхөн Орост хэрэгжиж байгаа юм биш. Ингэснээр илүү зардалд мөнгө төлөх дургүй, төлбөрийн чадвартай зорчигчдын урсгалыг нэмэгдүүлэх хөшүүрэг болно. Ийм менежментийг нэвтрүүлсэн авиа компаниуд зорчигчийн тоогоо нэмж чадсан байдаг” хэмээн Олег Пантелеев хэллээ.
Оросын агаарын тээврийн салбар 2018 онд алдагдалтай ажиллажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ