Банкны картаа уншуулан метронд зорчих боломжийг хангасан төхөөрөмжийг Москва хотын метроны бүх станцад суурилуулжээ. Ингэснээр метронд картаар зорчих боломжтой анхны улс боллоо хэмээн Москва хотын Захирагчийн Тээврийн асуудал хариуцсан орлогч дарга Максим Ликтусов РИА Новости агентлагт мэдээллээ.
Станц болгонд 1-2 төхөөрөмжийг суурилуулсан байна. Энэ төхөөрөмж банкны картаас гадна ухаалаг утасны төлбөрийн апп-ыг мөн уншина.
Өнөөдрийн байдлаар 550 төхөөрөмж суурилуулсныг орлогч дарга хэлсэн байна.
Шинэ төхөөрөмжийн ач тус ачаалал ихтэй цагуудад гарч байгааг Максим Ликтусов хэллээ. Энэ төхөөрөмжийг ашигласан зорчигч өдөрт 8 хүртэл минут, жилдээ 34 цагийг хэмнэх боломжтой гэсэн тооцоог Москва хотын захиргаа хийсэн байна. Банкны картаар метрогоор нэг удаа зорчих үнэ 42 рубль байх юм.
Зорчигчид картаа уншуулан зорчих нь нэмэгдэж байгаа бөгөөд сүүлийн хоёр сарын хугацаанд төхөөрөмжөөр 250 мянган удаа үйлчлүүлжээ. Гуравдугаар сарын 8-ны өдөр картаар зорчсон хэрэглэгчийн тоо рекорд тогтоож 10 мянга хүрсэн байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ