Алиреза Резаи Монголд ирнэ

Хуучирсан мэдээ: 2019.03.20-нд нийтлэгдсэн

Алиреза Резаи Монголд ирнэ

Алиреза Резаи Монголд ирнэ

“Афин-2004” олимпийн наадмын мөнгө, “Нью-Йорк-2003” ДАШТ-ий хүрэл медальт, 1996, 1998 оны Дэлхийн цомын аварга, “Бангкок-1998” Азийн наадмын аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальт Алиреза Резаи Ираны чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Улаанбаатарт ирнэ. Энэ түүний манай улсад ирж байгаа хоёр дахь тохиолдол юм. Тэрбээр одоогоос 18 жилийн өмнө буюу 2001 онд Улаанбаатарт болсон насанд хүрэгчдийн Азийн АШТ-д тамирчны хувиар зодоглож байв. Тухайн үед хүнд жингийн шигшээ барилдаанд гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр түүнийг ялж аваргалж бөхөд хайртай Монголын ард түмнээ баярлуулж байсныг чөлөөт бөх сонирхогчид тод санаж байгаа биз ээ.

Өдгөө 42 настай Резаи өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Якутад болсон Дэлхийн цомын тэмцээнд Ираны шигшээ багийг ахалж, мөнгөн медаль хүртсэн билээ.
Мөн “Бээжин-2008” олимпийн наадам болон “Баку-2007” ДАШТ-ий алтан медальт Рамазан Шахин Туркменистаны шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ирнэ.

Эх сурвалж: МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж