Баянзүрх дүүргийн нэр бүхий хоёр шүүгчийг шалгуулна гэв

Хуучирсан мэдээ: 2019.03.20-нд нийтлэгдсэн

Баянзүрх дүүргийн нэр бүхий хоёр шүүгчийг шалгуулна гэв

Баянзүрх дүүргийн нэр бүхий хоёр шүүгчийг шалгуулна гэв

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэр бүхий хоёр шүүгчийн хууль бус үйл ажиллагааны талаар иргэн И.Энхсайхан өнөөдөр /2019.03.20/ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хууль бусаар хөрөнгөжиж буй хүмүүсийн бодит жишээ нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Амардэлгэр, Б.Цолмонгэрэл нар юм. Дээрх хоёр шүүгч А.Цэнгэлбат гэх луйварчны “амаар” ажил хийж, иргэн надад 500 сая төгрөгийн хохирол учруулсан.

Тиймээс С.Амардэлгэр, Б.Цолмонгэрэл гэх шүүгчдийг би хуулийн дагуу шалгуулах болно. А.Цэнгэлбат гэгч нь 2007 онд өөрийн хүү Ц.Энхмэндтэй нийлээд нотлох баримтуудыг хуурамчаар үйлдэж, луйвар хийгээд зогссонгүй миний нэр төрд халдсан учраас ард иргэддээ мэдээлэл өгөх гэсэн юм. Шүүгч хүн нотлох баримттай ажиллагаа хийх ёстой учраас хулгайч луйварчдын “амаар” ажил явуулж болохгүй. Миний байраа зарсан 28 сая төгрөгийг А.Цэнгэлбат гэгч нь хүүгийнхээ дансанд хийсэн. Баримт нь энэ байна. Хууль бусаар хуурамчаар миний гарын үсгийг зурж миний эмнэлгийн байрыг тэд авсан.

Би олон жил гадаадад байсан. А.Цэнгэлбат нь надтай 2007 онд гэр бүлийн баталгаа хийлгэсэн. Өөрөөр хэлбэл миний эхнэр байсан хүн надаас хулгай, луйвар хийсэн юм. Би энэ эмэгтэйтэй жил хоёр сар амьдарсан. Тэр хүнийг луйвар хийснийг мэдээд цагдаад өгөхөд хуулийнхан тэр чигээрээ луйварчид байдаг гэдгийг нүдээрээ үзсэн.

Тухайн үед А.Цэнгэлбатын хүү Ц.Энхмэнд гэх залуу миний компанид ямар ч хамааралгүй байж миний гарын үсгийг дуурилган зураад Баянзүрх дүүргийн татварын албанд удаа дараа экс тайлан гаргаж байсан нь баримтаар нотлогдсон. Тиймээс хууль бус ажиллагаа явуулсан шүүгчдийн ялыг үүрүүлнэ. Шүүхээс А.Цэнгэлбат, Ц.Энхмэнд нарын луйврыг хаацайлсан шийдвэр гаргасан учраас би шалгуулна.

Ийм хүмүүс төрийн албыг хашиж дээрээс нь шүүгчдийн нэр зүүж, иргэн намайг хохироох ёсгүй. Дашрамд дээрх шүүгчдийг хохироосон иргэд байвал надтай нэгдээрэй” гэж ярилаа. Мэдээллийн төгсөлд дээрх хоёр шүүгчийг шалгуулахаар Шүүхийн ерөнхий зөвлөлд хандсан гэдгээ онцоллоо.

Э.ЭНХ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж