“Боинг” Азийн орнуудыг хамруулан цахим хурал хийв | News.MN

“Боинг” Азийн орнуудыг хамруулан цахим хурал хийв

“Боинг” Азийн орнуудыг хамруулан цахим хурал хийв

“Боинг” Азийн орнуудыг хамруулан цахим хурал хийв

АНУ-ын “Боинг” компаниас өнгөрсөн мягмар гариг (2019.03.19)-т “Боинг-737 Макс 8” загварын онгоц ашиглаж буй Азийн орнуудыг хамруулан цахим хурал зохион байгуулсан байна.

“МИАТ” ТӨХК-ийн Нислэг, үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирал Н.Ганболд хэлэхдээ “Энэ удаагийн хурал хоёр дахь нь юм. Өмнөх хурлын үеэр тус компанийн зүгээс осолтой холбогдуулан хийж буй ажил болон "Боинг-737 Макс 8" онгоцны нислэгийг сэргээхэд юу хийх шаардлагатай байгааг танилцуулсан.

Өчигдрийн хурлаар авиа компаниудын асуултад хариулт өгч, мэдээллээ шинэчлэн танилцууллаа. Дараагийн цахим хурал энэ баасан гаригт болно. Хурлын үеэр нисэх багийн сургалттай холбогдуулан авиа компани юу хийж, “Боинг” компани хэрхэн дэмжих талаар болон тус онгоцны техник үйлчилгээний бичиг баримтад ямар өөрчлөлт орох талаар ярих байх. Энэ талаар бусад оронд ч ярьж байгаа юм билээ.

Ер нь онгоцны осолтой холбоотой зардал мөнгө яригдаж, үйлдвэрлэгч “Боинг” компани авиа компаниудаа хэрхэн дэмжих талаар санал солилцож байна” гэв.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж