Номын өдрөөр номын үзэсгэлэн дэлгэв

Хуучирсан мэдээ: 2015.04.23-нд нийтлэгдсэн

Номын өдрөөр номын үзэсгэлэн дэлгэв

Дэлхийн номын өдрийг Шинжлэх ухаан технологийн их сургууль өргөн  цар хүрээтэйгээр тэмдэглэн өнгөрүүлж өнөөдөр Монголд анх удаа “Азийн орнуудын техник технологийн номын үзэсгэлэн”-г ШУТИС-ын номын санд зохион байгуулж байна.

Тус үзэсгэлэнд БНХАУ-ын Хятадын боловсрол, номын экспорт импорт, хэвлэлийн компани, ОХУ-ын Горная книга, Издательство АСВ, Издательский ДОМ-МЭИ, Бауманы техникийн их сургуулийн хэвлэлийн газар, БНСУ-ын Чанвоны үндэсний их сургуулийн  номын сангаас ирсэн техникь технологи, анагаах ухаан, танин мэдэхүй зэрэг шинжлэх ухааны бүх салбарын нийт 1200 гаруй номууд тавигджээ.

Азийн орнуудын техникь технологийн номын үзэсгэлэн 2015 оны 22-24 хооронд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн номын санд болно.

Б.БИЛГЭЭ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж