13 сурагч Туркэд аялаад иржээ

Хуучирсан мэдээ: 2015.04.23-нд нийтлэгдсэн

13 сурагч Туркэд аялаад иржээ

Бүгд найрамдах Турк улсад дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Үндэсний бүрэн эрхт өдөр болон хүүхдийн баярын өдрийг хамтад нь тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ. Тиймээс өнөөдөр Ататуркын нэрэмжит тавдугаар сургуулийн хүүхдүүд Турк улсын хүүхдийн баярыг тохиолдуулан урлагийн наадам зохион байгууллаа. Урлагийн наадамд Турк улсаас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Мурат Карагез хүрэлцэн ирж тус сургуулийн хүүхдүүдэд Турк улсын хүүхдийн баярын мэнд хүргэсэн юм.

Өнгөрсөн жил Турк улсын хүүхдийн баярын тохиолдуулж нийслэлийн тавдугаар сургуулийн хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан зарлаж байсан бол энэ удаад урлагийн наадам зохион байгуулж байгаа нь энэ юм. Турк улсын элчин сайдын яамнаас хүүхдийн баярыг тохиолдуулан дөрөвдүгээр сарын 15-23 хооронд авьяаслаг 13 сурагчийг Турк улсад аялуулсан байна.

Мөн энэ өдөр  Турк улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Мурат Карагез нийслэлийн тавдугаар сургуулийн урд байрлах Ататуркын хөшөөнд цэцэг өргөлөө.  

Б.БИЛГЭЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж