Казакстан улсын Ерөнхийлөгчөөр 28 жилийн турш ажилласан Нурсултан Назарбаев өчигдөр /2019.03.19/ өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтээ гаргасан билээ. Дараагийн Ерөнхийлөгчийг сонготол түүний албыг орлон гүйцэтгэхээр болсон парламентын дээд танхимын дарга Касым Жомарт өнөөдөр ажлаа хүлээн авсан байна.
Касым Жомарт ажлаа хүлээж авсан даруйдаа парламентын танхимуудын хамтарсан хуралдаан дээр Ерөнхийлөгч асан Назарбаевыг “Ардын баатар”-аар өргөмжлөх, Астана хот болон зарим гудамж талбайг Назарбаевын нэрээр нэрлэх, Астана хотод түүний хөшөөг босгох зэргээр Бүгд найрамдах Казакстан улсын анхны Ерөнхийлөгчийн нэрийг ямар нэг байдлаар мөнхлөх хэрэгтэй гэсэн саналыг гаргажээ.
Хэдийгээр Ерөнхийлөгчийн суудлаасаа буусан ч тэрбээр өмнөх албан тушаалаасаа ч илүү эрх мэдэлтэй гэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх бөгөөд эрх баригч “Нур Отан” намын дарга хэвээр үлдэх болсон билээ.
Эх сурвалж: AL JAZEERA
Холбоотой мэдээ