Төрийн захиргааны ажилтан албан хаагчид, эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч, багш сурган хүмүүжүүлэгчдийн хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт ухааныг эерэг хүмүүжлийн аргатай уялдуулах талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, амьдралд хэрэглэх хандлагыг төлөвшүүлэх, олон нийтийн санал санаачилгыг өрнүүлэх, хэвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох зорилготой 2 үе шаттай сургалтыг 2019 оны 03 дугаар сарын 19-өөс 05 дугаар сарын 05 өдөр хүртэл зохион байгуулж байна.
Уг сургалтыг “Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэг”-тэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сургалтыг Нийслэлийн харьяа 30 байгууллагын ажилтан албан хаагчид болон дүүрэг болгоноос сонгогдсон сургууль цэцэрлэгийн эцэг эхчүүдэд нийт 1000 хүнийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Сургалтын үйл ажиллагаа хуваарийн дагуу эхэлж өнөөдөр Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын албан хаагчдад хүүхэд хүмүүжлийн талаар болон байгууллагадаа эцэг эхийн зөвлөл байгуулж ажиллах талаар мэдээлэл өгсөн.
Сургалтын үр дүнд тус газарт ажиллагсдын хүүхдийн эрх ашгийг хамгаалан ажиллах байгууллагын эцэг эхийн зөвлөлийг байгуулж ажиллахаар боллоо гэж Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.