Монголын Оёдлын Салбарын Мэргэжилийн Нэгдсэн Холбоо (ОСМНХ)-оос санаачлан ХХААХҮЯ, БХБЯ, ХНХЯ-дуудтай хамтран “Ажлын хувцас, хөдөлмөр хамгаалал – 2019” экспог 03-р сарын 25-аас 03-р сарын 31 хүртэл Говь үйлдвэрийн замын эсрэг талд Монгол экспо төвд зохион байгуулагдах гэж байна. Экспоны үеэр загварын шоу, ажлын бэлэн хувцасны хямдралтай худалдаа, газар дээр нь хямдралтай үнээр ажлын хувцасны захиалгын гэрээ байгуулах боломж, хамгийн гол нь бүх ажлын хувцас үйлдвэрлэгч, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл худалдан борлуулдаг компаниуд нэг дор цугларах юм байна. Энэ жилийг Засгийн газраас “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил” болгон зарласантай холбогдон экспог яамдууд дэмжин ажиллаж байгаа билээ.
Оёдлын салбарт 1980 оны үед 30,000 ажилтан ажилладаг байжээ. Харин 2018 оны байдлаар 2,500 гаруй оёдолчид ажиллаж байна. 1 оёдлын машин 1 ажлын байр гэдэг утгаар оёдлын салбар нь хамгийн өндөр ажлын байр бий болгох боломжтой салбар юм. Энэхүү салбарт ажиллаж буй аж ахуй нэгж, хүмүүс нэгдэж Монголын Оёдлын Салбарын Мэргэжилийн Нэгдсэн Холбоо (ОСМНХ)-г байгуулжээ.
Зочин 2019-03-21 81.244.188.89
Сайхан хамт олонд улам их амжилт хүсье,
Зочин 2019-03-21 150.129.143.167
Би лав үзнэ
Зочин 2019-03-21 103.14.36.6
ямар их алдаатай мэдээ вэ, наад мэдээгээ засна уу.
zochin 2019-03-21 202.9.44.11
uuruu oydoliin uildber uzeegui l bna daa manai uildber oydolchid ni sain shuu
Зочин 2019-03-21 202.55.188.46
хэдэн оросын барилгачдын зураг тавьчихаад өөрсдөө юу ч хийж чдхгүй
Зочин 2019-03-21 192.82.65.168
mundag, undesnii uildveree demjiiya….
Goy 2019-03-21 66.181.161.71
Goy
зочин 2019-03-21 150.129.143.212
Манай оёдолчид сайн хувцас оёдог шүү та нартаа амжилт хүсье.