"Ажлын хувцас, хөдөлмөр хамгаалал – 2019" экспо болно

Хуучирсан мэдээ: 2019.03.21-нд нийтлэгдсэн

"Ажлын хувцас, хөдөлмөр хамгаалал – 2019" экспо болно

Монголын  Оёдлын Салбарын Мэргэжилийн Нэгдсэн Холбоо (ОСМНХ)-оос санаачлан ХХААХҮЯ, БХБЯ, ХНХЯ-дуудтай хамтран “Ажлын хувцас, хөдөлмөр хамгаалал – 2019” экспог 03-р сарын 25-аас 03-р сарын 31 хүртэл Говь үйлдвэрийн замын эсрэг талд Монгол экспо төвд зохион байгуулагдах гэж байна. Экспоны үеэр загварын шоу, ажлын бэлэн хувцасны хямдралтай худалдаа, газар дээр нь хямдралтай үнээр ажлын хувцасны захиалгын гэрээ байгуулах боломж, хамгийн гол нь бүх ажлын хувцас үйлдвэрлэгч, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл худалдан борлуулдаг компаниуд нэг дор цугларах юм байна. Энэ жилийг Засгийн газраас “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил” болгон зарласантай холбогдон экспог яамдууд дэмжин ажиллаж байгаа билээ.

Оёдлын салбарт 1980 оны үед 30,000 ажилтан ажилладаг байжээ. Харин 2018 оны байдлаар 2,500 гаруй оёдолчид ажиллаж байна. 1 оёдлын машин 1 ажлын байр гэдэг утгаар оёдлын салбар нь хамгийн өндөр ажлын байр бий болгох боломжтой салбар юм. Энэхүү салбарт ажиллаж буй аж ахуй нэгж, хүмүүс нэгдэж Монголын Оёдлын Салбарын Мэргэжилийн Нэгдсэн Холбоо (ОСМНХ)-г байгуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж