Даатгалын байгууллагад аудит хийх компани эрх бүхий хоёр аудитортой байх шаардлагатай | News.MN

Даатгалын байгууллагад аудит хийх компани эрх бүхий хоёр аудитортой байх шаардлагатай

Даатгалын байгууллагад аудит хийх компани эрх бүхий хоёр аудитортой байх шаардлагатай

Даатгалын байгууллагад аудит хийх компани эрх бүхий хоёр аудитортой байх шаардлагатай

Даатгалын зах зээлд аудитын үйл ажиллагаа хийх эрхийг Санхүүгийн зохицуулах хороо өнөөдрийн байдлаар 43 компанид олгоод байна.

Хуулиар даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчдод аудитын үйлчилгээ үзүүлэх эрхийг “Аудитын тухай” хуульд заасан тусгай зөвшөөрөлтэй компанид Хороо нэмж олгохоор зохицуулсан байдаг. Үүний дагуу Хороо 2010 оны 149-р тогтоолоор “Даатгалын байгууллагад аудит хийх үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг батлан мөрдүүлж буй бөгөөд үүгээр эрх олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох болон аудитын байгууллагыг томилох, даатгалын байгууллагад аудит хийхэд тавигдах нэмэлт шаардлага, тэдний үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг харилцааг нарийвчлан журамласан.

Мөн дээрх эрхийг хүссэн компани даатгалын байгууллагад аудит хийх үйл ажиллагааны төрөлжсөн сургалтад хамрагдаж, үнэмлэх авсан хоёроос доошгүй аудитортой байх ёстой бөгөөд төрөлжсөн сургалтыг Хороо, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институттэй хамтарсан Комисс зохион байгуулж, шалгалтад тэнцсэн аудиторт эрхийн үнэмлэхийг гурван жилийн хугацаатай олгоно.

Эх сурвалж: СЗХ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж