Улсын начин Д.Анар 10 мянган ам.долларын эзэн болжээ | News.MN

Улсын начин Д.Анар 10 мянган ам.долларын эзэн болжээ

Улсын начин Д.Анар 10 мянган ам.долларын эзэн болжээ

Улсын начин Д.Анар 10 мянган ам.долларын эзэн болжээ

Саудын Араб улсын Эр-Рияд хотод Абдулах хааны нэрэмжит олон улсын “World folk vision” наадам өчигдөр өндөрлөлөө. Арав хоногийн турш болсон наадмын хүрээнд зохион байгуулагдсан бөхийн төрөлд есөн орны баг тамирчид есөн төрөлд өрсөлджээ.

Бөхчүүд зөвхөн хүнд жинд Азарбайжаны гулеш, Оросын самбо, Узбекистаны кураш, Киргизстаны кураш, алеш, Туркменистаны гореш, Тажикстаны гуштини, Солонгосын шырим, Монголын үндэсний бөхийн төрлүүдээр өрсөлдсөн байна.

Бүстэй бөхийн холбооны тэргүүн, дасгалжуулагч .Б.Ганбаатарын удирдлагад улсын начин Д.Анар, Серик нарын бөхчүүд амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Улсын начин Б.Серик гулеш төрлөөр, Б.Бат-Оргих шырим төрлөөр тус бүр мөнгөн медаль хүртжээ. Мөн алеш бөхийн дэлхийн хошой аварга, улсын начин Д.Анар алеш бөхийн төрөлдөө хүрэл медаль авснаас гадна тус наадмын хамгийн өндөр шагналтай тэмцээнд түрүүлсэн байна.

Тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр болсон 10 мянган ам.долларын шагналын сантай Киргиз кураш төрлийн барилдаанд Д.Анар, Б.Серик нар үлджээ. Шийдвэрлэх барилдаанд Д.Анар давснаар 10 мянган доллар шагналд авсан байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mergen 2019-03-20 103.10.21.120

залуустаа баяр хүргье.коментчидоо гэгээтэй сайхан юмыг уншаад үзээд_САЙХААН гэж байлдаа.

Avatar

Зочин 2019-03-20 66.181.186.129

баяр хүргэе

Avatar

зочин 2019-03-20 66.181.166.196

Гайхуулах юм аа олж ядах юм аа энэ явдаг жорлонгууд, тэр наадам нь спортын ч биш ардын урлагийн наадам шахуу юм юм биш үү

Avatar

Ухаант хүмүүн 2019-03-20 43.242.243.48

Чи яахаараа дандаа гадаадаа ертөнцөө үзэн ядаж бусдыг муулж байдагын бэ\nЧи хүмүүсийг харааж муулаад тэр хар хэл чинь буцаал чам дээр ирээд чи өөрөө жинхэнээсээ жорлон болж байгаа штэ.\nИймд чамд зөвлөгөө өгье. Үүнээс хойш бусдыг бүү муулж бай!!!!

Avatar

Зочин 2019-03-20 176.10.99.200

Тарвага өөрийн 100 хувь мэдлийн news.mn сайтад дуртай үедээ нэвтэрч өөрийн шүүмжилсэн коментуудыг устгаад, өөрөө өөртөө баахан лайк дараад ёстой нэг эргүүтэж банйна. “Айсан хүнд аргал хүртэл хөдөлнө” гэж. Энэ тоглоомын news.mn ядаж нэвтрэх пассаа өөрчилж энэ мэтийн тэнэглэлээ зогсоо!

Avatar

Зочин 2019-03-20 66.181.186.18

харин тийм, өөрөө мэдэгдэл маягийн юм бичингүүтээ коммент хаалттай ккк

Avatar

Иргэн 2019-03-20 49.0.219.174

Бөхчүүддээ амжилт хүсье

Avatar

Зочин 2019-03-20 202.131.225.150

нутгийн залуу Д.Анартаа амжилт хүсе

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж