Туул голын сав газар “С” дүн авчээ  

Хуучирсан мэдээ: 2019.03.20-нд нийтлэгдсэн

Туул голын сав газар “С” дүн авчээ  

Туул голын сав газар “С” дүн авчээ  

Усны хэрэглээ, уул уурхайн олборлолт, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан жил бүр татарсаар байгаа Туул голын сав газрын төлөв байдлын Үнэлгээний картыг гаргажээ. Үнэлгээний карт гэдэг нь сав газрын нийгэм, эдийн засаг, усны нөөц, чанар, экологийн холбогдолтой сүүлийн үеийн судалгааны мэдээлэл дээр үндэслэн сав газрын төлөв байдлыг цогцоор нь илэрхийлэх үнэлгээний арга юм.

Туул голын усны нөөц, бохирдолтын талаар цөөнгүй судалгаа хийсэн байдаг ч сав газрын хэмжээнд төлөв байдлын нэгдсэн, цэгцтэй үнэлгээг үүнээс өмнө гараагүй байсан юм.

Үнэлгээний   картын  дүнгээр Туул   голын сав  газрыг  бүхэлд  нь  авч  үзвэл 49 оноотой буюу “C” үнэлгээтэй гарсан байна. Энэ нь сав газрын төлөв байдал ерөнхийдөө “дунд  зэрэг” буюу “тааруухан” нөхцөлд байна гэсэн үг юм.

Түүнчлэн Туул голын сав газар нь эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтээр хамгийн муу буюу “F”  үнэлгээтэй байгаа бол хүн амын ус хангамжийн хүртээмж, хавар, зуны урсац зэрэг шалгуур үзүүлэлтүүд хамгийн сайн буюу “А” үнэлгээтэй байна.

Туул голын эхэн хэсэг буюу Хан хэнтийн хэсэг нь байгалийн унаган төрхөө харьцангуй сайн   хадгалсан байгаа нь тусгай хамгаалалтай газар нутагт багтдаг, хүний үйл ажиллагааны сөрөг   нөлөөлөлд бага өртсөнтэй холбоотой аж.

Тус Үнэлгээний картыг Туул голын сав газрын захиргаа, усны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн Үндэсний зөвлөх баг, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, АНУ-ын Мэриландын их сургуулийн Хүрээлэн буй орчны судалгааны төв хамтран боловсруулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж