Г.Тэмүүлэн: Тендерийг хариуцлагын даатгалтай болгоё

Хуучирсан мэдээ: 2019.03.20-нд нийтлэгдсэн

Г.Тэмүүлэн: Тендерийг хариуцлагын даатгалтай болгоё

Г.Тэмүүлэн: Тендерийг хариуцлагын даатгалтай болгоё

УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм. Хуулийг төслийн хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн тендерийн үйл ажиллагаа  ил  тод-нээлттэй, шударга, үр ашигтай-ариг гамтай, чанартай – ажил үйлчилгээ гэсэн гурван зарчимд тулгуурлаж явагдах ёстойг онцолж хэлсэн юм.

Тэрбээр энэ тухай хэлэхдээ "Тендер шалгаруулалтад хариуцлагын асуудал болон хэрэгжилт хангалтгүй байна. Цүнх барьсан компаниуд буюу "Би чадна" гэсэн ам, ажил хоёр зөрсөн ийм л хариуцлагагүй компаниуд  сонгогддог. Өнөөдөр 4-5 жил болоход дуусаагүй дотуур байр, байгууламжууд маш олон байна. Тендер тойрсон хариуцлагүй байдлыг засахын тулд зөв бодлого, хамгийн эрүүл тогтолцоог бий болгож болж байна. Мөн хариуцлагын даатгалтай болгох хэрэгтэй байна.

Хийгээгүй, бариагүй, дуусгаагүй бол тухайн Даатгалын компани дуусгадаг байх ийм эрхзүйн орчныг нь бүрдүүлэх шаардлагатай. Даатгал орж ирснээр нэгд, хяналт хариуцлага, гүйцэтгэл талаасаа сайжирна. Хоёрдугаарт, санхүүгийн зах зээлд ганцхан банкны биш даатгалын үйлчилгээ нэмэгдсэнээр санхүүгийн зах зээлд өрсөлдөөн үүснэ, дундаас нь бизнэс эрхлэгчид хожно. Өөрөөр хэлбэл, санхүүгийн зах зээлд банкнаас бусад санхүүгийн салбараа дэмжсэн бодлого болно.

Тендерийн баталгаа, урьдчилгаа төлбөрийн баталгааг даатгалын баталгаагаар ирүүлэхийг хуулиар нээгээд өгье. Одоо ганцхан банкны баталгаа бий. Ингэхдээ банкны зээлийн шалгууртай адил шаардлагыг хангаж байж баталгаа авдаг нь маш хүндрэлтэй.

Тендерт оролцохдоо өөрийн гэх хамаг байдгаа банкны барьцаанд тавьдаг. Олон улсын нийтлэг жишгээрээ банкны барьцаа баталгаанаас илүү үр дүнтэй баталгаа нь даатгалын баталгаа болдог. Манайд даатгалын тогтолцоог маш муу ашигладаг. Тиймээс саад бэрхшээлийг хөнгөвчлөх нэг арга зам нь даатгалын баталгааг зөвшөөрөх явдал юм. Даатгалын баталгаанд бол даатгаж байгаа этгээд бизнесийн үнэлгээг нь хийнэ. Цүнхтэй цааснууд, компаниуд алга болно.

Шинээр нэмэлт оруулах төсөлд Тендерийн баталгаа Монгол Улсын хуулийн этгээд тендерийн баталгааг банкны баталгаа, даатгалын баталгаа, Засгийн газрын бондын хэлбэрээр, гадаадын хуулийн этгээд Монгол Улсын буюу гадаадын банкны баталгаа, даатгалын баталгаа, Монгол Улсын Засгийн газрын бонд, эсхүл Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасны хэлбэрээр ирүүлж болно.

Засгийн газрын 100 хувийн хөрөнгө оруулалттай Хөдөө аж ахуйн давхар даатгалын компани ХХК (ХААДДК) дээр Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл хэрэгжиж байна. Уг төслийн гол даатгалын бүтээгдэхүүн нь даатгалын баталгаа юм.Засгийн газар өөрөө даатгалын баталгааг нэвтрүүлэхээр төсөл хэрэгжүүлж байгаа юм бол хуульдаа өөрчлөлт оруулж, даатгалын баталгааг тендерийн хуулиар хүлээн зөвшөөрүүлж зах зээлд нэвтрүүлье" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж