Нийслэлийн прокурорын газраас сэтгүүлчдэд мэдээлэл өгсөнгүй | News.MN

Нийслэлийн прокурорын газраас сэтгүүлчдэд мэдээлэл өгсөнгүй

Нийслэлийн прокурорын газраас сэтгүүлчдэд мэдээлэл өгсөнгүй

Нийслэлийн прокурорын газраас сэтгүүлчдэд мэдээлэл өгсөнгүй

Сэтгүүлчид Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ж.Сандагсүрэнд хандаж ярилцлага авах хүсэлтээ албан бичгээр хүргүүллээ. Өнөөдөр /2019.03.20/ хэвлэл мэдээллийн байгууллагууд олны анхаарал татсан хэргүүдийн талаарх албан ёсны эх сурвалжаар баталгаажуулсан мэдээлэл авахаар тус газрын нэр бүхий прокуроруудад хандсан ч үүдний жижүүр нь “Өрөөндөө байхгүй, гадуур ажилтай” гэсэн хариу өглөө.

Иймд хэвлэл мэдээллийн 17 байгууллагаас С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шалгасан  хоёр хүнийг цагдан хорьсон болон “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудалтай холбоотой маргаан, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өрөөнд нэгжлэг хийсэн эсэх талаарх олны анхаарлын төвд буй хэргүүдэд үнэн бодит мэдээлэл авах хүсэлтээ өгөв. Албан бичгийн хариу ажлын 7-10 хоногт гарна гэж тус газрын ажилтан хэллээ.

Энэ үеэр өмнө нь сэтгүүлчид Нийслэлийн прокурорын газраас дээрх хэргүүдийн талаар мэдээлэл авахаар хандсан ч “Прокурорууд гадуур ажилтай, өрөөндөө байхгүй” гэсэн хариу, тайлбар өгч байсныг онцлов.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-03-20 64.119.22.178

Прокуророос нэг л юм асуухгүй олон юм асуугаад байхаар \nбултахгүй яадийн зөв шд.

Avatar

зочин 2019-03-20 64.119.22.178

Прокуророос нэг л юм асуухгүй олон юм асуугаад байхаар \nбултахгүй яадийн зөв шд.

Avatar

Зочин 2019-03-20 173.66.16.120

Mongoliin huuliin baiguullaguud gemt hergiig ilrvvleh zorilgotoi bus "uls turiin baidald zohitsuulah" l zorilogotoi.

Avatar

иргэн 2019-03-20 202.179.26.38

Прокурорын байгууллагаа гэж нэг иймэрхүү Төрийн байгууллага байдгийн байжээ

Avatar

1 2019-03-20 176.10.99.200

Тарвага өөрийн 100 хувь мэдлийн news.mn сайтад дуртай үедээ нэвтэрч өөрийн шүүмжилсэн коментуудыг устгаад, өөрөө өөртөө баахан лайк дараад ёстой нэг эргүүтэж банйна. “Айсан хүнд аргал хүртэл хөдөлнө” гэж. Энэ тоглоомын news.mn ядаж нэвтрэх пассаа өөрчилж энэ мэтийн тэнэглэлээ зогсоо!

Avatar

Зочин 2019-03-20 54.37.234.66

Зочин 2019-03-20 66.181.168.199

ПРОКУРОРУУД АЖЛАА ХИЙДЭГГҮЙ ГЭДЭГ НЬ ЭНДЭЭС ХАРАГДАЖ БАЙНА. НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР БОЛ ХАМГИЙН ИХ АВЛИГАД ИДЭГДСЭН ГАЗАР БАЙЖ ТУН БОЛЗОШГҮЙ ГЭДЭГ НЬ ИРГЭДЭД УЛАМБҮР ТОДОРХОЙ БОЛСООР БАЙГАА ШҮҮ. ТА БҮХЭН БИТГИЙ ИХ ООДРООД БАЙГААРАЙ ДАА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж