Нийслэлийн прокурорын газраас сэтгүүлчдэд мэдээлэл өгсөнгүй

Хуучирсан мэдээ: 2019.03.20-нд нийтлэгдсэн

Нийслэлийн прокурорын газраас сэтгүүлчдэд мэдээлэл өгсөнгүй

Нийслэлийн прокурорын газраас сэтгүүлчдэд мэдээлэл өгсөнгүй

Сэтгүүлчид Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ж.Сандагсүрэнд хандаж ярилцлага авах хүсэлтээ албан бичгээр хүргүүллээ. Өнөөдөр /2019.03.20/ хэвлэл мэдээллийн байгууллагууд олны анхаарал татсан хэргүүдийн талаарх албан ёсны эх сурвалжаар баталгаажуулсан мэдээлэл авахаар тус газрын нэр бүхий прокуроруудад хандсан ч үүдний жижүүр нь “Өрөөндөө байхгүй, гадуур ажилтай” гэсэн хариу өглөө.

Иймд хэвлэл мэдээллийн 17 байгууллагаас С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шалгасан  хоёр хүнийг цагдан хорьсон болон “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудалтай холбоотой маргаан, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өрөөнд нэгжлэг хийсэн эсэх талаарх олны анхаарлын төвд буй хэргүүдэд үнэн бодит мэдээлэл авах хүсэлтээ өгөв. Албан бичгийн хариу ажлын 7-10 хоногт гарна гэж тус газрын ажилтан хэллээ.

Энэ үеэр өмнө нь сэтгүүлчид Нийслэлийн прокурорын газраас дээрх хэргүүдийн талаар мэдээлэл авахаар хандсан ч “Прокурорууд гадуур ажилтай, өрөөндөө байхгүй” гэсэн хариу, тайлбар өгч байсныг онцлов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж