ТУСГАЙ ОЛИМП: Хөлбөмбөгчид мөнгөн медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2019.03.20-нд нийтлэгдсэн

ТУСГАЙ ОЛИМП: Хөлбөмбөгчид мөнгөн медаль хүртэв

ТУСГАЙ ОЛИМП: Хөлбөмбөгчид мөнгөн медаль хүртэв

Арабын нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотод болж буй Тусгай олимпийн зуны XV наадамд 190 орны 7500 тамирчин спортын 24 төрлөөр өрсөлдөж байна.

Монгол Улсын хөлбөмбөгийн баг мөнгөн медаль хүртсэн бол Пакистаны баг алтан медаль хүртжээ. Өчигдөр болсон хоёр багийн тоглолт 1:0-оор өндөрлөсөн байна. 

Манай тамирчид шигшээ тоглолтын өмнө Шинэ Зеланд /5:4/, Хятад /4:0/, Бахамын арлуудыг /2:1/ тус тус хожсон юм. Тусгай олимпийн наадамд анх удаа хөлбөмбөгийн баг бүрдүүлж оролцсон манай тамирчид Шинэ Зеландтай хийсэн тоглолтод гайхалтай хожил авчээ. Эхлээд манай залуус 4:1-ээр хожигдож явсан ч цаг дуусахаас өмнө 4 гоол дараалан хийж, ялалтыг авсан байна.

Тусгай олимпийн наадамд Монголын 28 тамирчин оролцож байгаа бөгөөд одоогийн байдлаар 12 медаль хүртээд байна. Уг наадам гуравдугаар сарын 22-нд өндөрлөнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж