Мэргэжлийн Жюү-жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр АНЭУ-ын нийслэл Абу-Дабигийн "IPIC Arena"-д эхэлнэ. Манай улсаас 11 тамирчин хүч үзэх бөгөөд үндэсний бөхийн улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Азжаргал, улсын начин Б.Сугаржаргал нарын бөхчүүд багтжээ.
Эрэгтэйчүүдийн хөх бүсний 75 кг-ын жинд М.Эрдэнэбаяр, +95 кг-д Б.Сугаржаргал, эмэгтэйчүүдийн 65 кг-д А.Саранзул, +75 кг-д О.Жаргалсайхан, эрэгтэйчүүдийн ягаан бүсний 75 кг-д М.Батбилэг, 85 кг-д Б.Батбаяр, эмэгтэйчүүдийн 65 кг-д Б.Буяндэлгэр, -75 кг-д М.Сугар, “Мастерс”-ын ангилалын 85 кг-д О.Болд-Эрдэнэ, +95 кг-д Г.Эрхэмбаяр, Д.Азжаргал нар зодоглоно.
Эдгээр тамирчид энэ оны хоёрдугаар сард болсон УАШТ-ээс эрхээ авсан бөгөөд АНЭУ-ын жюү-жицү бөхийн холбоо зардлыг нь дааж байгаа юм.
Ч.БОЛ