Иргэдээ сонсдог Финланд хамгийн аз жаргалтай улсаар тодорлоо | News.MN

Иргэдээ сонсдог Финланд хамгийн аз жаргалтай улсаар тодорлоо

Иргэдээ сонсдог Финланд хамгийн аз жаргалтай улсаар тодорлоо

Иргэдээ сонсдог Финланд хамгийн аз жаргалтай улсаар тодорлоо

Жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг дэлхий нийтээр “Аз жаргалын өдөр” хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг. Хүн өөрөө аз жаргал гэдэг зүйлийг хүсэл мөрөөдлөө болгон, түүнд тэмүүлдэг амьд биет учир “Аз жаргалын өдөр”-тэй байх учиртай гэж үзсэн учир НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны хуралдаанаар энэ өдрийг сонгон тэмдэглэж байхаар шийдвэрлэж байжээ.Үүний хүрээнд НҮБ-аас жил бүр дэлхийн улс орнуудын аз жаргалын индексээр нь жагсаадаг уламжлалтай.

Энэ жилийн жагсаалтыг Финланд улс тэргүүлснээр хоёр жил дараалан дэлхийн хамгийн аз жаргалтай иргэдтэй улсаар тодорч байна. Тус жагсаалтын эхний 10 байрын тав нь Скандинавын орнууд байгаа аж. Европын хамгийн ядуу буурай орны нэг байсан тавхан сая хүн амтай Финланд улс нь өдгөө нэг хүнд ногдох ДНБ-ын хэмжээгээрээ дэлхийн хамгийн баян улсын тоонд багтаж, гэмт хэрэг, ажилгүйдэл, ядуурал, эхийн эндэгдэл хамгийн бага улс болсон юм.

Финланд улсын ард иргэд аз жаргалтай байдаг нь тус улс ард иргэдийнхээ дунд боловсрол, эрүүл мэнд, ажил эрхлэлт гэх мэт гол салбаруудад маш нарийн тандалт судалгааг хийж, иргэдийнхээ санаа бодлыг сонсож үүнийхээ үр дүнг ажил хэрэг болгож чаддагт оршдог аж.

Эх сурвалж: DAILY MAIL

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж