Үндэсний үйлдвэрлэгчдийг дэлхийд гаргахад дэмжлэг үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.03.20-нд нийтлэгдсэн

Үндэсний үйлдвэрлэгчдийг дэлхийд гаргахад дэмжлэг үзүүлнэ

Үндэсний үйлдвэрлэгчдийг дэлхийд гаргахад дэмжлэг үзүүлнэ

Мэдээлэл технологийн үндэсний парк/МТҮП/, Азийн бизнесийн холбоо хамтран Монголын бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, хувь хүмүүст дэлхийн зах зээлд өөрийн бүтээгдэхүүнээ гаргах боломж олгож байгаа талаар өнөөдөр /2019.03.20/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчид, гарааны компаниуд, бизнесийн байгууллагуудыг Азийн зах зээлд гарахад дэмжлэг үзүүлэх, зуучлах зорилгоор Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсын Action Community for Enterpreneurship /ACE/ байгууллагатай хамтран ирэх долдугаар сард Сингапурт болох Market Access Programm хөтөлбөрт Монголоос хөнгөлөлттэй нөхцөлөөр гурван компанийг оролцуулах болсон байна.

Уг хөтөлбөрт хамрагдсанаар Монголын компани нь бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ Зүүн Ази, цаашлаад дэлхийд борлуулах боломжтой болно, мөн бизнес эрхлэгчид олон улсын зах зээлд оролцох бизнесийн хүрээгээ тэлнэ, бүс нутгийн бизнес тоглогч болох өндөр үр дүнтэй, зардал, цаг хугацаа хэмнэсэн шийдлийг энэхүү хөтөлбөрөөр дамжуулан олж авах давуу талтай аж.

Иймээс бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гадаадын зах зээлд гаргах хүсэлтэй дотоодын компани, иргэдийн өргөдлийг гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20-ны хооронд Мэдээлэл технологийн үндэсний паркт хүлээн авах юм байна.

Б.ЕСҮХЭЙ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж