Улсын нөөцийн салбар, цэгийн агрономичид сургалтад хамрагдаж байна

Хуучирсан мэдээ: 2019.03.20-нд нийтлэгдсэн

Улсын нөөцийн салбар, цэгийн агрономичид сургалтад хамрагдаж байна

Улсын нөөцийн салбар, цэгийн агрономичид сургалтад хамрагдаж байна

Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэнгээс Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн анги, салбар, цэгийн агрономич, Гамшиг судлалын хүрээлэнгийн Нөөц судлалын  төвийн сорт сорилтын  байнгын ажиллагаатай ажлын хэсгийн алба хаагчдад сорт сорилтын арга зүйн мэдлэг мэдээлэл өгч, практик дадлагын туршилт хийх сургалтыг зохион байгуулж байна.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян тус сургалтыг нээж хэлсэн үгэндээ “ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн Нөөц судлалын төв 2018 оноос эхлэн Монгол Улсын стратегийн гол бүтээгдэхүүн болох хөдөө аж ахуйн тарималын сортыг судалж, шинжлэх, түүнийг илрүүлэх замаар гал тэсвэртэй сортыг бий болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Байгаль, цаг уурын эрсдэл бүхий манай орны хувьд галд тэсвэртэй таримал ургамлын сорт сорт маш чухал юм. Тиймээс энэ сургалтыг маш чухал ач холбогдолтой сургалт болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

Сургалтад хамрагдсан агрономич, мэргэжилтнүүд хамтран шинэ сортын сорилын арга зүйг боловсруулах юм.

Түүнчлэн энэ жил өнгөрсөн жилийн долоон сортыг сорьж үзэхээс гадна гадаадаас үр авчирч сорьж үзэхээр төлөвлөж байгаа юм байна. Ингэхдээ усалгаатай болон усалгаагүй сортыг сорьж үзэх, шинээр гаргаж авсан сортоо үржүүлэх зэрэг олон чухал судалгаа шинжилгээний ажил хүлээж байгааг доктор,  профессор П.Даш онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж