Олимпийн гудамжийг энэ сарын 25-наас хаана

Хуучирсан мэдээ: 2019.03.20-нд нийтлэгдсэн

Олимпийн гудамжийг энэ сарын 25-наас хаана

Олимпийн гудамжийг энэ сарын 25-наас хаана

Замын цагдаагийн газрын дэргэд баригдаж буй гүүрэн гарцын барилгын ажил эхлэхтэй холбогдуулан Олимпийн гудамжны замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар өнөөдөр /2019.03.20/ нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд албаныхан мэдээлэл хийлээ.


ОЛИМПИЙН ГУДАМЖНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ЭНЭ САРЫН 25-НААС ХААНА

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат мэдээлэл өгөхдөө “Өмнөх жил гүүрэн гарцын барилгын ажил эхлэхэд Олимпийн гудамжны замын хөдөлгөөнийг бүрэн хаасан. Тэр дагуу гүүрэн гарцын барилгын ажил үргэлжлэхтэй холбогдуулан гуравдугаар сарын 25-наас Олимпийн гудамжны замын хөдөлгөөнийг хаана. Өвлийн улиралд гүүрэн гарцын барилгын ажил түр зогссон учраас замын хөдөлгөөнийг өвлийн улиралд хэвийн үргэлжлүүлэхээр Олимпийн гудамжны замын хөдөлгөөнийг түр хугацаанд нээсэн байсан. Олимпийн гудамжны замын хөдөлгөөн хаагдсантай холбоотойгоор Автозамчдын гудамж, Гэндэнгийн гудамж, Нарны замын ачаалал эрс нэмэгдэнэ. Тиймээс жолооч нар маань энэ замыг сонгон явахгүй байхыг зөвлөж байна. Хэрвээ эдгээр замыг сонгон хөдөлгөөнд оролцож байгаа бол замын хөдөлгөөний дүрмээ биелүүлээрэй” хэмээн зөвлөв.

НАЛАЙХ ЧИГЛЭЛИЙН ЗАМЫН ИРЭХ САРЫН 15-НААС ХААНА

Нийслэлийн Авто зам хөгжлийн газрын орлогч дарга Ц.Индра

Нийслэлийн Авто зам хөгжлийн газрын орлогч дарга Ц.Индра Налайхын замын ажлын талаар танилцуулахдаа “Налайхын замын засварын ажлын бэлтгэл хангагдаад явж байна. Тус чиглэлийн замын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Симогидро” компани, туслан гүйцэтгэгчээр Монголын замын компаниуд ажиллана. Ерөнхий сайдын чиглэл өгснөөр зам барилгын ажлуудыг 2019 оны аравдугаар сард дуусгах үүрэг өгсөн.

Энэ чиглэлийн дагуу бүх барилгын графикийг хүн, хүч, техник хэрэгсэл нэмж, Налайхын хоёр эгнээ автозамыг дөрвөн эгнээ болгохоор ажиллана. Тиймээс Налайхын чиглэлийн замын хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 15-наас хаахаар төлөвлөж байна. Харин зам барилгын ажил дөрөвдүгээр сарын 1-нд эхэлнэ” гэв.

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Замын Цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг ажлын хүрээнд Хоум Плазагийн уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, гүүрэн гарцын барилгын ажлыг 2018 онд эхлүүлсэн билээ.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж