Ерөнхий сайдыг АТГ-т шалгуулахаар гомдол гаргав

Хуучирсан мэдээ: 2019.03.20-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдыг АТГ-т шалгуулахаар гомдол гаргав

Ерөнхий сайдыг АТГ-т шалгуулахаар гомдол гаргав

“Нэхүүл” хөдөлгөөнийхөн өнөөдөр /2019.03.20/ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар гомдол гаргалаа.

Энэ тухай “Нэхүүл” хөдөлгөөний тэргүүн Л.Алтансүх АТГ-ын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл хийж тайлбарлалаа. Тэрбээр “Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь Засгийн газрыг удирдаж, хууль хэрэгжүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцах ёстой.  Гэтэл хууль хэрэгжүүлэх бус Засгийн газрын харьяа тусгай сангийн мөнгийг өөртөө болон Засгийн газарт давуу байдал бий болгох зорилгоор УИХ-ын гишүүдийг хахуульдсан талаар мэдээлэл хэвлэлүүдэд цацагдаж байгаа нь гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжиг таамагт хүргэж байгаа.  Яагаад гэвэл ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд нь У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болоход нь дэмжсэн, Засгийн газрыг нь унагахын эсрэг кноп дарсан гишүүд байгаа.

Иймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг УИХ, Засгийн газрын гишүүдэд хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гомдлыг гаргаж байна" гэлээ.

Мөн тэрбээр “Монгол Улсын хэмжээнд 78815 аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Энэ салбарт нийтдээ 800.000 гаруй иргэд ажилладаг.  Энэ дунд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид олон байгаа.  Тэдний зээл авч үйлдвэрлэл эрхлэх боломжийг УИХ, Засгийн газрын гишүүд хулгайлсан.

Иргэдийн амьдрал муудаж байна. Валютын ханш тэнгэрт хадсан. 2016 он хүртэл 500 төгрөгийн үнэтэй байсан бохь 900 төгрөг болж өссөн.  Бусад өргөн хэрэглээний барааны үнэ ч өссөн. Иргэд жилийн 20 гаруй хувийн хүүтэй зээл авч үйлдвэрлэл эрхэлж байна. Гэтэл УИХ, Засгийн газрын гишүүн нь  жилийн гурван хувийн хүүтэй зээл авч, цааш нь мөнгө хүүлж байна. Шударга бус энэ үйлдлийг  “Хэвтүүл” хөдөлгөөний залуус тэвчихгүй нь. Бид энэ шударга бус үйлдлийг эсэргүүцэж олон удаагийн жагсаал хийсэн, таг дүлий юм шиг байна.

Монгол иргэн хохирчхоод байна. Нэгдэж тэмцэхгүй бол болохоо байлаа. Эрх барьж байгаа нам 65 суудал сонгуулиар авсан. Ард түмэнд сайхан амлалт өгсөн. Хууль биелүүлнэ гэсэн гишүүд тангаргаасаа няцаж, татвар төлөгчдийнхөө мөнгийг хулгайлсан үйлдлийг тэвчиж сууж чадахгүй. Иймээс энэ асуудлыг АТГ-аар шалгуулахаар гомдол гаргаж байна” гэсэн юм.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
20
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж