Шилдэг теннисчид Миамид цугларлаа

Хуучирсан мэдээ: 2019.03.20-нд нийтлэгдсэн

Шилдэг теннисчид Миамид цугларлаа

Шилдэг теннисчид Миамид цугларлаа

Талбайн теннисний Миами опен тэмцээн эхэлж байна. Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын баруун эргийн Калифорни мужид цугларсан дэлхийн шилдэг теннисчид зүүн эргийн Флорида мужийн Миамид цугларяээ. Учир нь Миамигийн нээлттэй тэмцээн нь Их Дуулга тэмцээний дараа орох АТР-н эрэгтэй теннисчдийн Мастерс, WTA-н эмэгтэй теннисчдийн Премьер Мандатори зэрэглэлд багтах чансаа өндөр тэмцээн юм.

35 дахь удаагаа нарлаг Флоридад зохиогдож буй Миамигийн нээлттэй тэмцээн нь энэ жилээс буурь сэлгэж, “Key Biscayne” талбайгаас Америк хөлбөмбөгийн Миами Долфинс багийн “Hard Rock Stadium”-д зохиогдохоор болж байна. Тэмцээний эхний шат буюу тэгшитгэлийн тоглолт эхлэх байсан ч салхи, борооны улмаас ийнхүү талбайгаа солих шалтгаан болжээ.

Миамигийн нээлттэй тэмцээний ганцаарчилсан төрөлд түрүүлсэн теннисчин чансааны оноон дээрээ 1000 оноо нэмэн авч, 1.3 сая ам.долларын шагнал хүртэнэ. АТР-н чансааны шилдгүүдээс Р.Надал, Хуан Мартин дель Потро нарын шилдгүүд бэртлийн улмаас оролцохгүй бол эмэгтэйчүүдээс М.Шараповагаас бусад бүх шилдэг теннисчин оролцож байна. Миамид Н.Жокович хамгийн олон буюу зургаан удаа түрүүлсэн. Харин эмэгтэй ганцаарчилсан төрөлд алдарт С.Уилльямс найман удаа түрүүлж байжээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж