Эрүүгийн цагдаагийн газраас өчигдөр орой /20119.03.19/ Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд нэгжлэг хийсэн. Түүний өрөөнд 1000 гаруй уран зураг байсан бөгөөд 30 гаруй нь дэлхийн болон Монголын үнэт уран зураг байсан тухай зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж буй юм.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй дээрх мэдээлэл нь үнэнд нийцэхгүй болохыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Женко технолог.Таван толгойд бүрдүүлсэн цаас нь болохоо байсан уу!Эсвэл 10 хоногийн өмнө төрд шахсан 280сая $ын шороо нь олны анхааралд орох гээд байна уу.ШХАБ-д гишүүнээр элсэх санаархал нь бүтэхээ байсан уу.Миний өрөөнд нэгжлэг болоогүй.Би зураг цуглуулдаг,зураг хулгайлдаггүй. https://t.co/gOlAAN4aFb
— Цахиагийн ЭЛБЭГДОРЖ (@elbegdorj) March 20, 2019
А.АНИР
Холбоотой мэдээ